Бидний өдөр тутам хэрэглэдэг давс маань натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг. Үүнээс натри нь бие махбодын давс, усны солилцоог тэнцвэржүүлж, эрхтэн системийн эсийн гадна болон дотор шилжин оршиж байдаг. Дунджаар 70 кг жинтэй хүн байлаа гэж бодоход 50 грамм натри, 15 литр орчим ус бие махбодын эсийн гадна оршдог. Энэ нь нийт биед агуулах натрийн 90 хувь нь гэсэн үг. Үлдсэн 10 хувь нь эсийн дотор оршдог. Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулж байдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар биеэс давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хүний биед илүүдэл хэмжээтэй давс хоол хүнсээр байнга орж ирэх үед бөөрөнд байх нэг сая орчим хялгаснаас нарийхан бичил судсууд ачааллаа даахаа больж, эцэстээ давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог. Үүний улмаас эсийн гадна орших цусан дахь натрийн хэмжээ 50 граммаас ихэсдэг байна.
Бие махбодын амьдралын чухал vйл ажиллагаа болох эсийн доторх химийн урвалууд зөвхөн усан орчинд явагдана. Хvний бие махбод дахь усны хэмжээ ямагт багасаж байдаг. Учир нь ус хvний хөлс, шээсээр мөн амьсгалын замаар ууршин гадагш гарна. Энэ нь биеийн температурыг зохицуулахад чухал vvрэгтэй юм. Биеэс алдсан усны дутагдлыг ямагт нөхөж байх шаардлагатай. Хvн усгvйгээр хэдхэн хоног амьдарч чадна. Эрдэс давс нь бие махбодын дотоод орчны найрлага ба усыг тогтмол барьж байдаг. Цусанд ууссан зарим эрдэс давс нь нvvрсхvчлийн хийг эдээс уушгинд очиход нөлөөлдөг. Цус бvлэгнэхэд кальцийн давс заавал шаардагдана. Ясны эдийн эс хоорондын бодисын дийлэнх нь эрдэс давснаас тогтоно. Бvх эс, эдэд болох бодисын солилцооны нарийн vйл явцад эрдэс давс оролцоно. Хvний биед шаардлагатай ихэнх эрдэс давс хоол хvнсний найрлагад хvрэлцээтэй байдаг. Гагцхvv натри хлор дутагдалтай байдаг учир хоолонд давс нэмж хэрэглэдэг.
Орчин үед хооллолтын олон хэлбэр бий болсон. Түүний дотор давсгүй хоол идэх нь эрүүл мэндэд тустай, жин хасдаг гэсэн ташаа ойлголт бий болсон байна. Хэт туйлширсан, нэг талыг барьсан, хүмүүсийн оюун ухааныг төөрөгдүүлсэн иймэрхүү тодорхойлолтуудын зарим нь ямар ч үндэслэлгүй, буруу болох нь өнөө үед шинжлэх ухааны судалгаагаа шинжилгээгээр батлагдсаар байна. Тэдгээрийн нэг нь давс.
Давс хүний биемахбодид зайлшгүй шаардлагатай төдийгүй шингэний тэнцвэртэй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг дээр дурдсан билээ. Өөрөөр хэлбэл салс, шээс, цус, нулимс, хөлс зэрэг бие махбодийн бараг бүх шингэнд давс шаардагддаг бөгөөд давсгүйгээр эсүүд ажиллаж чаддаггүй . Хэрвээ давс болон ус байхгүй бол эсүүд шаардлагатай тэжээлээ хүлээн авч чадахгүйгээс гадна усгүйгээр мөхөх аюулд ордог. Тэр байтугай бие махбод давсны архаг дутмагшилд орсноор үхэх аюулд хүрдэг аж.
zurkh.mn