Цаг үеийн мэдээ

Манай улсын иргэдийн дунд зонхилох өвчлөлүүдийн тэргүүн эгнээнд зүрх судасны өвчлөл ордог. Зөвхөн Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэгт зүрхний судасны шигдээс зэрэг  эмчилгээг хийдэг байсан бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулж энэ ачааллаас үүрэлцэх боломжтой боллоо. 

Дэлхий нийтэд тархаад байгаа аюулт өвчин коронавирусээс урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн зүгээс хандив өгсөөр байгаа. Тэгвэл өнөөдөр нээлтээ хийсэн зүрхний шигдээсийн нэгжийг Эрүүл мэндийн яаманд хандивласан иргэдийн хандивын мөнгөөр байгуулсан байна.  

Ийнхүү улсын нэгдүгээр төв эмнэлэг нь нас баралтын тал хувийг эзэлдэг зүрхний титэм судсан дотуурх өвчний эмчилгээний тусламж үйлчилгээг 7/24 цагийн зарчмаар тасралтгүй эмчлэх боломжтой болж байна. Ингэснээр ганц эмнэлэг дээр төвлөрдөг ачаалал хөнгөрч, иргэдэд хүртээмжтэй болж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолсон юм.

Мөн нээлтийн үеэр Монгол улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшин одоогоор тус эмнэлэгт дутмаг байгаа амьсгалын аппаратны асуудлыг шийдэж өгнө гэлээ. Нэг амьсгалын аппаратны үнэ 120 сая орчим төгрөг бөгөөд хоёр ширхэг аппарат өгөх юм байна.

 

Таны сурталчилгаа