Цаг үеийн мэдээ

Бүх зүйл сайн, муу энерги агуулж байдаг. Тиймээс зарим зүйлийг гэртээ байлгах нь тийм ч тохиромжгүй ажээ. Та гэр доторхи зарим нэгэн зүйлээ ялгаад хэрэггүй гэснээ харамсалгүйгээр хаяарай.

Зарим нэг эд зүйлс танд хэрэгтэй эсэхийг өөрөө тодорхойлж болох ажээ. Үүний тулд та тодорхой зүйл дээр дөхөж очоод хувийн асуудал амьдралынхаа талаар яриад үзээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрж байвал тэр зүйл таных биш. Харин их сайхан байвал мөнөөх зүйлс таны эрч хүчийг өөртөө шингээж хар домоос таны гэрийг хамгаалж чадна гэсэн үг.

1. Урагдсан, таарахаа байсан гутал, хувцсуудаасаа сал

Таны өмсөх дуртай байсан хуучин шаахай. Энэ шаахай зөвхөн бүтэн байгаа бол зүгээр. Харин урагдаж цоорсон бол тэр даруйдаа л хаях хэрэгтэй. Гэрээ хуучин хувцасны агуулах болгоод хэрэггүй. Ийм хувцас муу эрч хүч өөртөө татаж өөрчлөлтөд саад болдог юм.

2. Хагарч, эмтэрсэн аяга , таваг, толио хая

Аяга тавагны хагархай амьдралд сөргөөр нөлөөлдөгийг бид тэр бүр мэдэхгүй. Таваг нь гэр бүл дэх тав тух, мөнгөний бэлгэдэл болдог. Хэрэв таваг энд тэндээ эмтэрсэн бол бид өөрийн эрхгүй азгүйтэл рүү өөрсдийгөө түлхээд байгаа хэрэг юм. Нэмж хэлэхэд, байшингийн дээврийн хөндий, пиндээ хагарсан, эмтэрсэн зүйл хадгалж байгаа бол тэнд муу энерги шингэх маш тохиромжтой газар гэдгийг санахад илүүдэхгүй.

3. Харахад таагүй бэлгээс татгалз

Хэдийгээр хэн нэгэн бэлэглэсэн ч харахад таагүй тийм бэлгийг гэртээ байлгах хэрэггүй. Ийм бэлэг нь муу санаа, муу эрчим агуулдаг байна.

4. Харахад таагүй бодол төрүүлэх уран зургаас ангижир

Мөн харахад таагүй хүний болон амьтны уран зургийг гэртээ бүү хадгалаарай.

5. Муу хүн, муухай амьтны зураг хэрүүл шуугиан авчирна

Зальжин инээмсэглэн муу хүн, муухай дүртэй амьтны зураг гэрт тань хэл ам хэрүүл уруул авчирна.

6. Таагүй дурсамж бүхий эд зүйлсээс татгалзаарай

Хэрвээ гэрт тань таагүй дурсамж, үйл явдлыг эргэн сануулсан эд зүйлс байвал удаан хадгалах хэрэггүй.

7. Өөрийн мэдэхгүй орны дурсгалын зүйлийг гэртээ бүү байлгаарай

Та гэртээ өөрөө очиж үзэж байгаагүй “харь” орны дурсгалын эд зүйлс хэзээ ч битгий байлгаарай. Хөшөө дурсгал, бэлэг тэмдэг бүхий ийм эд зүйлс нь ямар нэгэн муу энерги агуулсан байж болно. Энд үл мэдэгдэх эртний эд зүйлс ч орно.

8. Гэртээ мөлхөө цэцэг бүү байлга

Муу энергитэй ургамал гэртээ бүү байлгаарай. Жишээ нь, энэ нь ганцаардал, бухимдалыг бий болгодог байна. Мөн гэртээ Мөлхөө цэцэг гэртээ байлгах хэрэггүй. Ийм ургамал өвчин татаж байдаг аж. Ийм төрлийн ургамлыг байшингийн гадна байлгавал хараал болон таагүй байдлаас ангижрахад тус болдог байна.

9. Хурц өнцөг бүхий тавилгаас ангижир

Хэрвээ таны байнга унтаж амардаг хэсэг рүү чиглэсэн хурц өнцөг бүхий тавилга байдаг бол түүнээс татгалзах хэрэгтэй.

Таны сурталчилгаа