Цаг үеийн мэдээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв томуу, томуу төст өвчний тандалт судлагааг нийслэлийн эрүүл мэндийн төв, аймаг,дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзүүлж байгаа иргэдээс сорьцын шинжилгээ хийж гаргадаг. Тандалт судалгаагаар томуугийн вирус илрээгүй томуу төст өвчний вирус байгаа боловч  нийт амбултороор үзүүлж байгаа хүмүүсийн 4 хувийг эзэлж намжмал байдалтай байгаа юм байна.

            Томуугийн вирус одоогоор илрээгүй 11 сарын  дундаас дэгдэлт эхэлдэг. Харин одоо томуу төст өвчний вирус байгааг халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албанаас хэлж байна. Манай улсын томуу, томуу төст өвчний тандалт судалгаа нь лабораторид суурилж хийгддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн жишигт нийцсэн гэж дүгнэгддэг юм.

            Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм.

            Насанд хүрэгчид, болон  хүүхдүүд нус гоожих, халуурах, хоолой өвдсөн тохиолдолд томуу гэж андууран яаралтай хүчтэй антибиотик хэрэглэх нь өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй.Тиймээс  эмчид хандаж тохирох эмчилгээ хийлгэх нь зөв юм. Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих, ажил, амралтаа зохицуулах, халуун бүлээн шингэн зүйл уухыг зөвлөж байна. 0-5 настай хүүхдийг 22 цагт унтуулж амраах нь өсөлт, дархлааны даавар ялгардаг байна. Мөн гараа зөв дарааллын дагуу бохирдсон тухай бүр савандаж угаах нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Таны сурталчилгаа