Цаг үеийн мэдээ

Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20-нд төрж - 1998 оны 10-р сарын 2-нд таалал төгссөн. Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.
 
Боловсрол
Нийслэлийн 23-р дунд сургууль
Москвагийн улсын их сургуульд филисофи
Хийж байсан ажлууд
ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч
МУИС-д багш
1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажилласан.
1992-1998 онд УИХ-ын гишүүн
"Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
 
Ардчилсан хувьсгалын анхдагч
 
 
Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг.
 
 
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.
 
 
Хэлсэн үг
 
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг
Бидний хувь заяа бидний гарт л байна
Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай
Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зєв. Харин мэргэжлийн єндєр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Тєрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.
Улс тєрч єєрєє асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний єргєн мэдлэг, хvмvvсийг єєртєє татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зєв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бєєгнєрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
Шинэ баялагийг бий болгохын тулд хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.
Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй.
Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг.
Намынхаа ашиг сонирхолыг.
Аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхолыг.
Хувийн сонирхлоо тавъя. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно….”
 
 
Түүний тухайд
 
Талийгч багадаа хичээл номондоо их сайн ялангуяа тооны төрлийн хичээлvvдэд илvv, физикийн олимпиадад 2,3-р байранд орж байсан, чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг хөдөлгөөний эвсэлтэй хүү байв. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог, МГУ-ийн регбигийн шигшээд хvртэл тоглож байжээ. Тэрээр шатар тоглох маш дуртай байсан бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байв. Нөхөд нь түүнийг ихэд шудрага зарчимч хүн байсан гэлцдэг.
 
Холбоотой мэдээллүүд
Аав Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан.
Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин мөн Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн хүн юм.
Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа, Иргэний Зориг Намыг "Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ" хэмээн зорилгодоо тусган байгуулсан нам юм.
Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй.
 
Байгууллага :
 
Түүний үйл хэргийг үргэлжлүүлхээр дүү С.Оюун нь "Иргэний зориг нам"-ыг үүсгэн байгуулсан. ИЗН нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, хувийн өмчид суурилсан эдийн засаг, иргэн төвтэй нйигмийг хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэгч баруун төвийн байр суурь бүхий либерал үзэл баримтлалтай нам юм.
"Зориг сан" Талийгаач Зоригийн дотны нєхєд, хамтран зvтгэгчид, гэр бvлийн зарим гишvvдийн санаачилсанаар анх vvсэн байгуулагдсан нийгэмд vйлчилдэг, биеэ даасан, ашгийн бус, тєрийн бус байгууллага юм.

Таны сурталчилгаа