Цаг үеийн мэдээ

Барууны эмэгтэйчүүд өөрийгөө жирэмсэн болсноо мэдсэн анхны өдрөөс л хүүхэддээ ямар нэр өгөхөө төлөвлөчихсөн байдаг. Хөл хүнд эхчүүдэд зориулсан мэдээллийн сан болон цахим хуудас, сэтгүүлүүдэд хүүхдэд өгч болох хамгийн сайхан нэрний жагсаалт хүртэл гарсан нь бий. Бүр жирэмсэн эхчүүд нь хүртэл гэдсэн дэх хүүхэддээ ийм нэр өгнө гээд төлөвлөчихсөн, түүнийгээ бусадтай хуваалцаад явж байх жишээтэй.

Харин монголчуудын хувьд “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж хэлэлцдэгийн учир шинэ хүн мэндэлснээс хойш л нэр усны талаар нухацтай хэлэлцдэг учиртай. Ёс уламжлалаа дагаж одоо цагийн залуус ч төрснийхөө дараа л бяцхан иргэндээ дуудах нэрийг нь хайрлаж буй.

Гэвч яг цагаа тулахаар үрдээ нэр өгнө гэдэг тийм ч амар алхам биш байдаг. Санаанд орсон нэрээ чихэнд нь шивнэнэ гэж бодож байвал түүн шиг худал зүйл байхгүй. Тийм болохоор л монголчууд бид хүүхдээ төрсний дараа нэр өгөх гэж бөөн юм болдог улс. Зарим нь лам, үзмэрчээс асууж байхад зарим нь будаан дунд хэдэн нэр цаасанд бичиж хуульж ороогоод сугалаа болгон гэр бүлийнхнээр сугалуулах жишээтэй. Харин зарим нь зүгээр л төрсөн гариг, өдрийнх нь нэрээр хүүхдээ нэрлэчихдэг. Хүүхдийн нэрний талаар хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг.

Тиймээс үрдээ нэр бодож яваа, эсвэл ямар нэр өгөхөө шийдэж чадаагүй яваа бусдадаа нэмэр тус болох үүднээс хамгийн сайхан нэрсийг жагсааж бичвэл ямар вэ.
Агар
Ариун
Ариунсувд
Алтансарнай
Амармэнд
Бүтэнзаяа
Билгүүн
Баярмөнх
Баянжаргал
Галбадрах
Гүнбилэг
Дөлгөөн
Дулаанжаргал
Дуурсах

Зэргээр нэрсийн жагсаалтыг хөврүүлж болох нь. Монголжингоогийн ээжүүд маань хүүхдэд өгч болох хамгийн сайхан нэрсийн санаагаа бусадтайгаа хуваалцаарай. Таны нэмсэн нэг санал магадгүй хэн нэгний насан туршид нь дуудах алдар болон мөнхрөх ч юм билүү.

Таны сурталчилгаа