Цаг үеийн мэдээ

Тарвагны хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар уухад насанд туршид бөөр нуруу өвдөхгүй

Бөөр эмчлэх ардын эмчилгээ
Бөөр муудаж өвдөхөд:
– Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ
– Цахилдагны үндэс чанаж уух их сайн, цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ
– Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог
– Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна
– Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
– Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.
– Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.
– Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна
– Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно
– Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна
– Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай
– 1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн
-Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн
-Тарвагны хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй
-Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ.