Цаг үеийн мэдээ

            Монгол улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130-рт жагсдаг. Тэр дундаа орон нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд маш олон бэрхшээлтэй тулгардаг.  Тэгвэл Хүүхдийг ивээх сан, дэлхийн банкны итгэлцлийн сан болох Япон улсын нийгмийн хөгжлийн сангийн 2,7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар орон нутгийн өсвөр үеийнхэнд боловсрол олгох төсөл 2019-2023 онд хэрэгжихээр болжээ. Төслийн үйл ажиллагаа нь орон нутгийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд гэх мэт 20,000 орчим иргэнд хүрэх юм байна.  Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж байгаа хувь хүний ур чадвар, энтрепренершил боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийнхэнд олгосноор сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэнд бэлдэхээр төслийн баг зорьж байна.

            Төсөл нь энтрепренершил буюу бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, ажил олгох салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэнэ. Төсөл  Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудын хамгийн ядуу  25 суманд сургуульд суралцаж байгаа, сургуулиас завсардсан хүүхдүүдэд хэрэгжих юм байна. Түүнчлэн сургалтанд хамрагдаж төгссөн залуучуудад бага хэмжээний тэтгэлэг олгохоор болсон нь орон нутгийн бизнесийн боломж, олон нийтийн хэрэгцээг уялдуулан замаар сурсан ур чадвараа амьдрал, практикт ашиглах боломжийг олгох аж.

Таны сурталчилгаа