Цаг үеийн мэдээ

            Хүн амынх нь дийлэнх нь хэсэг нь нийслэл хотдоо амьдардаг бидний хувьд хөл хөдөлгөөнийг сийрэгжүүлдэг байгууламж нь нүхэн гарц байдаг. Улаанбаатар хотод нийтдээ 11 нүхэн болон гүүрэн гарц байдаг бөгөөд гүүрэн гарцнуудын хувьд стандартын дагуу баригдсан хэдий ч зарим нэг зүйлүүдийн хувьд нэлээдгүй хүндрэл дагуулдаг аж. Тодруулбал гэрэлтүүлгийн байдал, дотор суурилуулсан лифт ажиллахгүй байх зэрэг байнгын хүндэрлүүд тулгардаг. Тэгвэл иргэдийн ая тухтай аюулгүй нөхцлийг бүрдүүлэхийн төлөө нүхэн болон гүүрэн гарцын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна. Тус уралдаан хувьд 10 дугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарлагдаж байгаа юм.

            Энэхүү уралдаанд Зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус оролцох боломжтой юм. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой бөгөөд уралдааны гол зорилгын хувьд илүү дэвшэлтэд санаа болон залуусын уран сэтгэмжийг сорих явдал юм.

            Оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээллэсэн байх ёстой юм.

 Нийт шагналын сан: 20.000.000 /хорин сая/ төгрөг.

  • Шилдэг санаа:  10.000.000 /арван сая/ төгрөг;
  • 2-р байр байр:  5.000.000 /таван сая/ төгрөг;
  • 3-р байр байр:  5.000.000 /таван сая/ төгрөг

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд www.uda.ub.gov.mn сайтад байршуулан иргэд олон нийтээс санал авах юм.

 Дашрамд сонирхуулахад уншигч та бүхэнд дэлхийд алдартай нүхэн гарцыг танилцуулж байна.

           Нидерландын Роттердам хотын азтай оршин суучдад зориулсан шинэ төрлийн орон сууц юм. Энэхүү аварга том тунел байгууламжид хүний хэрэгцээт бүх зүйл багтдаг гэнэ. Бүх зүйлдээ ойрхон амьдрахыг илүүд үзэгчдэд энэхүү аварга орон сууцны хороолол зориулагдаж байгаа юм байна. Гэрээс гармагц хүнсний зах, электрон барааны дэлгүүр, кинотеатр зэрэг өөрт хэрэгтцээт зүйлсээр хүрээлэгдсэн аж.

Тэнгисийн ертөнц тунел

2003 онд Испанийн Валесиа хотын "Тэнгисийн ертөнц" парк үүдээ нээжээ. Энэ байгууламжид далай тэнгистэй холбоотой бүх л төрлийн амьтад, ургамал тэдгээрийн тухай мэдээлэл бий. Байгууламжийн онцлог нь хүмүүс усан дотор явж байгаа мэт дизайнтай хийснээрээ онцлог. Усан тунел 42 сая литр буюу 110 мянган куб метр усан сангаас тогтоно.

Таны сурталчилгаа