Цаг үеийн мэдээ

            Шээс задгайрах зовиур  40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 45 орчим хувь буюу төрсөн хоёр ээжийн нэгд тохиолддог.  Энэ зовиур ханиах, найтаах, инээж хөхрөх хүнд юм өргөх зэрэгт шээс дусагнаж, гоожих зэргээр илэрдэг.  Тэгвэл эдгээр зовиурыг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх аргууд бий бөгөөд уншигч та бүхэнд толилуулья.

Шээс дусахыг гоньдоор эмчлэх

            Гоньдны үрнээс хоолны халбагаар нэгийг авч  стакан буцалсан усанд хийж 2-3 цаг хандлаад хоногт нэг удаа бүгдийг ууна.

Давсаг сулрах зовирыг шар будаагаар эмчлэх

            Эмэгтэйчүүдийн нас нэмэгдэх тусам давсаг суларч шээсээ барьж чадахгүй байх тохиолдол ихэсдэг. Энэ тохиолдолд 1 стакан тод шар гялалзсан биш бага зэрэг сааралдуу өнгөтэй шар будааг сонгож сайтар угаана. Угаасан будаа дээрээ хоёр стакан ус хийгээд ус нь цайвар болтол хутгах юмуу базна. Энэ усыг уухаас өмнө бага зэрэг халааж, элсэн чихэр юмуу зөгийн балаар амтлаад цай шиг ууж болно. Уг бэлдмэлийг өдөрт 2-3 стаканыг уух бөгөөд 14 хоногт давсаг чангарч буй эерэг үр дүнг үзүүлнэ. Шөнө босч шээдэг хүмүүс ч энэ жорыг хэрэглэж болно. Гэхдээ эмчилгээг 5-7 хоног үргэлжлүүлэхэд гол төлөв хангалттай. Хэрэв хэсэг хугацааны дараа дахин давсаг сулрах байдалтай болоод эхэлбэл дээрх шингэнээ давтан ууна.

Циститийг шар будаагаар эмчлэх

            Шар будаагаа сайтар угаана. Олон дахин давтан угаасны дараа ус тунгалаг болох бөгөөд тэр устай нь будаагаа хүчтэй сэгсэрэхэд ус цайвар болж ирнэ. Уг цайвар усыг хагас аягаар юмуу түүнээс их хэмжээгээр ууна. Тун удахгүй таны  шээсний сүв, давсгаар өвдөх өвчин агшин зуурт зүгээр болно.

Таны сурталчилгаа