Урин намрын улирал хараахан дуусаагүй байгаа энэ үед ямар гутал сонгохоо хараахан шийдээгүй байгаа бүсгүйчүүд минь анхаарлаа нааш нь хандуулаарай.
Дэлхийн загварын нийслэл болсон хотуудад зохион байгуулагддаг загварын долоо хоногуудын тайзнаа алхсан гутлын хамгийн сүүлийн үеийн трэнд загвар, тэр дундаа ямар өсгийтэй гутал таныг илүү загварлаг харагдуулахыг зөвлөж байна.
Дизайнерууд нарийхан урт түрийтэй гутлыг зөвхөн энэ улиралд гэлтгүй ирэх хавар зун ч мөн тренд хэвээр байхыг онцолжээ. Тиймээс загвараас хойш суудаггүй дэгжин бүсгүй та сайн чанарын дэгжин гутал олж чадваас энэ нь олон улирлын турш загварлаг байх ухаалаг хөрөнгө оруулалт мөн юм.
Яг одоогийн байдлаар 70-аад оны ретро хувилбарыг Mango-гоос, сонгодог загварыг Nine West-ээс, мөн илүү панк дизайнтайг Jacquemus брэндээс олох боломжтой байна.
Ингээд дэгжин өндөр өсгийтөд анхаарлаа хандуулцгаая.