Угаалгын нунтгийн хурц үнэр баяртай
Та угааж буй хувцас руугаа хагас аяга цагаан цуу хийвэл таны угааж буй зүйлийн хир буртгийг сайн арилгахаас гадна, өнгийн хувцсыг гандуулахгүй бөгөөд угаалгын нунтгийн үнэрээс хурдан салгана.
Тансаг зөөлөн даавуу миний сонголт
Зөөлөн даавуунд өлгийдүүлэх мэт унтах шиг жаргал хаа байхав. Таны ор хөнжлийн даавуу угаасны дараа дарайж хатуураад байвал дараах аргыг хэрэглээрэй. Та угаалгын машиндаа багахан хэмжээний цагаан цуу хийгээд л эргүүлчих. Цагаан цуу даавууг маш сайн зөөлрүүлдэг учир элдэв төрлийн химийн бодистой ангижруулагч, зөөлрүүлэгч энэ өдрөөс эхлэн танд хэрэггүй боллоо.
Толбыг үзэн ядахаа болино
Цагаан цууны хэрэглээг мэддэг болсон цагт элдэв төрлийн толбо таны уурыг хүргэхээ болино. Ер нь бол угаалгын нунтаг хэрэглэж байгаа үед хувцсанд болон дээр нь ямарваа нэгэн үлдэгдэл бий болдог. Судлаачдын үзэж байгаагаар энэ бол харшлын хамгийн гол шалтгаан гэж байна. Тийм учир хагас аяга цуу таны хувцаснаас элдэв угаалгын нунтгийг сайн ангижруулна. Мөн хөлс болон хөлсний дезодрантын шарлалтыг сайн арилгана. Удсан толботой хувцас байвал төмпөнд хагас аяга цуу хийгээд толботой хувцас хэрэглэлээ хонуулаад үзээрэй.
Цахилгаанжих, өнгө алдах явдал таниас үүрд явна
Таны хувцас цахилгаанжаад, наалдаад эвгүй байдалд оруулдаг бол цуу хийгээд угаагаад үзээрэй. Үс ноос наалдсан хувцсыг цэвэрлэх тун ярвигтай ажил. Тэгвэл угаахдаа та мөн л цуу хийгээд угаагаад үзээрэй. Дотуур хувцас угааж байгаа үед та бас цуу хийгээд үзээрэй өнгө алдахгүйгээр үл барам хувцас тань сэргэж бас эдэлгээ нь уртасна. Тамхи болон элдэв эвгүй үнэрээс маш сайн салгана гэж мэд.