1960 оны сүүл 1970 оны эхээр аав ургамлын харшилтай (шарилжны) болж зогсоо зайгүй найтааж, нүдний нүд нь бүлцийж, зовхи нь унжиж дархлаа нь эрс суларна. Ялангуяа намар шарилж үрээ цацах үед бараг хэвтэрт орох шахаж эмнэлэгт хүртэл хэвтэж үзээд заслыг эс олов.
Аав эмнэлэгд найдахаа больж өөрөө өөрийгөө эмнэхээр шийдэв. Манай гэрт янз бүрийн өвс ургамал, мал амьтны эд эрхтэний хатаамал зөндөө. Аав намайг тэдгээрийн хандаар эмчилдэг байсан хэдий ч харшилыг эмчилж байсан туршлага түүнд бэлдсэн эм хатаамал манайд байсангүй.
Аав надаар шарилж буюу царван түүлгэж хатаагаад бор цаасан уут хийж савлаад хадгалав. Цас орж шарилжны харшил хөдлөхөө байсан тэр үеэс л орой болгон паалантай ногоон сэнжтэй аяганд ус дүүргээд амны халбагаар нэг хатаасан царван хийж аяганы талд ортол нь буцалгаж ширгээгээд хөргөөнө. Ханд бэлтгэх явцад гэрээр нэг Царвангийн хурц үнэр нилхийдэгсэн.
Хөрмөгч нь мушигсан төмөр утасны үзүүрт бинт мараль ороогоод түүнийгээ дүрж хоёр хамгийнхаа нүх рүү ээлж дараалан хийж бэлдсэн уусмалаа дуустал хэд хэдэн мараль сольж угаана. Өнжөөд л царвангийн хандаар хамараа угаах бөгөөд сүүлдээ аавын царвангийн хандаар угаахад бие организм түүнд дасаж найтайхаа болив.
Намар болоход аавын харшил урьдынхаас эрс багассан байлаа. Дахиад л царван хатааж өвөл нь дахиад л нөгөө технологиор бэлтгэсэн хандаараа өнжөөд л хамраа угаав. Дараа жилийн намар аав Шарилж царвантай газар явахад түүнд огт муу нөлөө үзүүлэхээ больсон юм даа.
Аав шарилжны үр дугуй өргөстэй бяцхан бөмбөлөг тоосонцор хэлбэрээр агаарт цацагдаж хүний хамрын хөндий доторхи нойтон нармайнд наалдан шигдэж тэндээ ургахаар үйлддэг байна.
Гэвч тэнд ургах нөхцөл бүрдээгүй тул ургадаг ч үгүй үхдэг ч үгүй байдалтай байх бөгөөд Шарилжны үнэр гарах үед сэргэн идэвхижиж хүнийг найтаалгаж зовоодог ажээ.
Аавын арга их энгийн шарилж идэвхгүй болсон улиралд (өвлийн эхэн сард) царвангийн хандаар хамраа угаахаар нөгөө үр нь эхлээд идэвхитэй байснаа аажмаар дасаж дараа нь жинхэнэ царван үнэртсэн ч ажрахгүй үхмэл байдал ордог ажээ. Аав минь ингэж Шарилжны харшил хэмээх зовиурт өвчнөөс салсан билээ.
Зургийн тайлбар: Ээрэм Шарилж буюу Царван. Шарилж цэцэглэсний дараах бөндгөр шар цэцгийг нь түүх бөгөөд үүнийг Царван хэмээн нэрлэдэг.
Жадамбын Төмөрхуяг Tumurkhuyag Jadamba "Миний Жаран" номноос