Цаг үеийн мэдээ

            Нэгдсэн үндэстний байгууллагаас дэлхий даяар 14 газарт энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж, дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэх ажиллагаанд нь оролцож байна. Манай улсын хувьд 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан”-г энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна.

Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн. Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад Төрийн дээд болон салбарын одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд боллоо.

Цэргийн гавьяаны одонгоор Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын ахлах ажилтан,  дэд хурандаа Жадамбын Алтанхундага,Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ар талын даргын орлогч, дэд хурандаа Дугаржанцангийн Бямбаа,Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн удирдаач, хошууч Эрдэнэбаатарын Гансүх,Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, хурандаа Дондогдоржийн Жавхланбаяр нарыг шагнасан юм.

 

 

Таны сурталчилгаа