Энэ жигнэмэг эслэг ихтэй, В аминдэмээр тэжээллэг амттай болдог. Гол нь гэртээ хийсэн учраас ямар ч Е нэмэлт байхгүй. Эзэгтэй та бүхэн хадгалагч бодис агуулсан өндөр үнэтэй жигнэмэг худалдаж авснаас өөрийн гараар амтат жигнэмэг хийхэд бяцхан үрс тань дуртайяа идэх болно. Тэгээд ч ээж гал зууханд гарын амттанаа хийгээд зогсох шиг жаргал үр хүүхдүүдэд нь үгүй юм.
Орц:
Цөцгийн тос - 1 аяга,
Элсэн чихэр - тал аяга,
Бор элсэн чихэр - тал аяга,
Өндөг - 2 ширхэг,
Гурил - 2 аяга,
Сода - 1цайны халбага,
Давс - 1 цайны халбага,
Овьёос - 3 аяга
Үзэм - тал аяга
Цөцгийн тос, элсэн чихрээ холигчинд хийж холиод, өндгөө нэг нэгээр нь нэмнэ. Гурил, сода, давсаа өөр саванд хийж хутгаад өмнөх зуурмаг дээрээ нэмнэ. Дараа нь овьёосоо хутгаад хөргөгчинд 1 цаг байлгана.
Зуухаа 190С-д халааж, листээ тослоно эсвэл бор цаас дэвсэнэ. Хөргөгчинд хийсэн зуурмагаа гаргаж ирээд хушганы хэмжээтэйгээр хувааж, бага зэрэг дарж, хавтгайлж листэн дээрээ тавина.
Зуухандаа хийгээд 8-10 минут болгоод, харж байгаад хэтэрхий түлэгдэхээс нь өмнө авч, 5 минут хөргөсний дараа листнээсээ авна.