Өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр коронавирусийн халдвар гарсан голомттой бүс нутгаас ирсэн 15 монгол иргэнийг тогтоож, коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хоёр иргэнийг яаралтай ХӨСҮТ-д тусгаарлажээ.
Эдгээр иргэдийн найм нь БНСУ-аас, нэг нь Японоос, дөрөв нь Италиас, хоёр нь Австри улсаас дамжиж Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор Монголд иржээ. Эдгээр 15 хүний хоёрт нь коронавирусийн шинж тэмдэг буюу цээж, хоолойгоор хөндүүрлэх зовуурь илэрсэн учраас яаралтай ХӨСҮТ-д шилжүүлж, тусгаарласан байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11.00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр өгнө гэж ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.