Буян гэдгийг зарим хүн эргээд хурдан хариу нь надад ирнэ хэмээн сэтгэх нь бий. Буян гэдгийг оюун санааны мөнгө гэж ойлгож болохгүй. Хэрэв тэгэж үзвэл бид буян ихээр үйлдэж, ёс суртахуунтай нэгэндээ атаархах, эсвэл анхлан суралцагч хүмүүст дээрэлхүү хандах байсан. Ийм зан, хандлага үнэхээр ач тусгүй. Буян хураах боломжийг ашиглахын тулд өөрсдийгөө дээшлүүлэх, аз жаргалтай байх шалтгааныг бүтээж, бусдад тусалж шунал хүсэл, атаа хорслоос ангид байх ёстой.
Уур хилэн буруу төсөөлөлд автахаас сэргийлэхийн тулд буян хураах нь маш их ач холбогдолтой. Жолоо машиныг залдаг шиг зориулалт буяны үрээр хэрхэн боловсрох замыг зааж өгдөг.
Буяны үйлийг үр дүнтэй төгс зорилгод зориулах нь хамгийн сайн үйл юм. Ингэж чадвал үр дүн бага багаар аяндаа гарч ирдэг. Хэрэв бид бага ч гэсэн буяныг хамаг амьтны аз жаргал, гэгээрэлд хүрэхийн тулд зориулвал бидний найз нөхөд, хамаатан садан дахин төрөхдөө сайн төрлийг олоход тэр буян зориулагдах болно.
Зарим хүн надад жаахан эерэг чадавх бий. Үүнийг би бусдын аз жаргалын төлөө зарцуулвал надад юу ч үлдэхгүй болно гэж боддог. Энэ бол буруу бодол юм. Бусдын төлөө буян хийнэ гэдэг нь бид өөрсдөө үр шимийг нь хүртэхгүй гэсэн үг биш юм. Харин бидний үйлээс үр шимийг нь хүлээн авах хүмүүсийг өргөжүүлдэг. Хамаг амьтны тусын тулд буян үйлдэхдээ бэрхшээл тулгарсан хэн нэгнийг аз жаргалтай болгохын тулд тусгай залбирал үйлдэж болно.