ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ
Нийслэл хотод 2019 оны 10 дугаар сарын 13-нд гэмт хэргийн талаархи гомдол, 47 бүртгэгдсэнээс эзэнтэй - 32, эзэнгүй – 15 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Үүнээс хүний ам нас хохирсон-10, дээрэмдэх-1, хулгайлах-12, хүний эрүүл мэндэд хохирол учруулах-5, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг-5, бусад-14 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
БУСАД
БЗД-ийн 24 хороонд угаартсан байдалтай хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Б.П /эм.62н/ өвлийн сууцанд гал түлснээс толгой өвдөж угаартсан.
СХД-ийн 31 хороонд хүн угаартсан байна гэсэн мэдээллийг шалгахад Ж.У /эр.33н/ угаартсан байдалтай байсан.
СХД-ийн 7 хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахадП.М /эр.27н/, Б.Г /эм.25н/ нар угаартсан байв.
БГД-ийн 22 хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Г.Б /эр.65н/ угаартсан.
БЗД-ийн 9 хороонд толгой эргээд унах гээд бөөлжөөд угаартсан юм шиг байна гэсэн мэдээллийг шалгахад Ш.О /эм.45н/ угаартсан
СХД-ийн 9 хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад М.Г /эр.24н/, С.С /эм.29н/ нар угаартсан байв.
ЧД-ийн 17 хороонд "Угаартсан хүн байна” гэсэн мэдээллийг шалгахад Д.Э /эр.35н/, Г.О /эр.32н/, Э.Э /эм.3н/ нар гэртээ угаартсан байсан.
БЗД-ийн 2 хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад О.Ц /эм.81н/ Монгол гэрт энгийн зууханд шахмал түлш түлж толгой нь эргэж даралт ихэссэн.
БЗД-ийн 21 хороонд “Цэргийн төв эмнэлгийн хүлээн авахад шахмал түлш түлснээс болж толгой нь эргэж дотор нь муухайрсан гэх хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад Р.Н /эм.56н/ төслийн зууханд шахмал түлш түлсэний улмаас толгой нь эргэж даралт нь ихэссэн байв.
БЗД-ийн 17 хороонд “Эмнэлгийн 5-299 тоотод угаартсан гэх хүүхэд ЭХЭМҮТ-д анхны тусламж аваад гарсан” гэсэн мэдээллийг шалгахад Э.Н /эм.14н/ угаартсан байсан.
БЗД-ийн 21 хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Л.Ш /эм.25н/, Л.А /эм.15н/ Б.З /эм.05сар/ нар ханан пийшинд шахмал түлш түлж толгой нь эргэж дотор нь муухайрсан.
СХД-ийн 24 хороонд угаартсан хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Н.Т /эр.23н/ угаартсан байв.
ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
Хоногийн хугацаанд нийт 768 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-161, хулгайлах-36, хүний биед халдах-33, ГБХТТХууль зөрчих-121, оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах-115, согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-147, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих-13, бусад-142 зөрчил бүртгэгдэн байна.
Зөрчил гаргасан 260 хүнийг /эрэгтэй-239, эмэгтэй-21/ эрүүлжүүлсэн.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 121 гомдол, мэдээлэл ирсэнийг бүртгэж авч холбогдох ажиллагааг явуулсан.
ИЛРҮҮЛСЭН ХЭРГИЙН МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй-44, мөрдөн шалгаж ажиллагааны явцад-28 нийт 72 гэмт хэргийг илрүүлсэн.
ЗАМЫН ЦАГДААГИЙН МЭДЭЭ
Хоногийн хугацаанд нийт 6048 хүн, 6329 тээврийн хэрэгслийг шалгаж, 4727зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэргсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлсэн.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР