Цаг үеийн мэдээ

     Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд сургууль цэцэрлэгт хорио тогтоож хүүхдүүд гэртээ хөл хорионд ороод буй. Эдгээр өдрүүдэд хүүхдүүдийн идэвхтэй хөдөлгөөн багасаж, хөдөлгөөний дутагдалд орж, улмаар дархлаа муудах нэг шалтгаан болж байна.  Тэгвэл та бүхэнд хүүхдээ идэвхтэй хөдөлгөөнд оруулж цусны эргэлтийг нь сайжруулах арга зөвлөе.

 

Дээсээр тоглуулах арга:

      Дээс энгийн боловч зогсолтгүй гурван минут тоглоход цусны эргэлт хурдасч, зүрхний үйл ажиллагаа сайжирч, эд эс идэвхтэй сэргэснээр дархлаа сайжирдаг. Энэ арга нь зөвхөн хөл хорионы өдрүүд гэлтгүй өвлийн улиралд ч ханиад томуу хийгээд өөр олон өвчин, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх олон давуу талтай. ?

Түүнээс гадна хүүхэд багачуудыг ингэж өдөр бүр дээсээр гурван минутын турш зогсолтгүй тоглуулж, хэд алдсан тухай тэмдэглүүлж  байгаарай. Энэ нь өөртөө тавьсан зорилтоо биелүүлж чаддаг болгох хүмүүжлийн далд утга хамт явуулж буй юм. ?

 

Таны сурталчилгаа