Цаг үеийн мэдээ

 
 
 

Япон улс дэлхийн эдийн засгийн тэргүүлэх улсуудын нэг юм. Энд амьдархад өртөг өндөр ч япончууд үргэлж хуримтлалтай байдаг. Мөнгөө хадгалах нь тэднийг тав тухтай амьдрахад нээх хүндрэл учруулдаггүй байна.

№1 Халуун усыг зөвхөн усанд орохдоо л ашигладаг

Япончууд хувийн ариун цэвэрт маш их анхаардаг. Тэд өдөр бүр шүршүүрт ордог ч 15 минутаас хэтрүүлдэггүй. Үүнээс гадна, орон сууцанд ирдэг ус нь хүйтэн байдаг бөгөөд түүнийгээ халааж хэрэглэдэг. Мөн усанд ороод үлдсэн усаараа хувцасаа угаана. Япон улсад ариун цэврийн савнууд өргөн тархсан бөгөөд энэ нь гараа угаасан усыг дахин цэвэрлэсний дараа дахин ашиглах боломжтой болдог байна. Ингэснээр усыг маш сайн хэмнэдэг юм.

№2 Бөөний үнээр худалдан авалт хийх

Японы ард түмэн мөнгө болон бүтээгдэхүүн хэмнэхийн тулд хөршүүд болон найз нөхөдтэйгөө хамтарсан худалдан авалт хийдэг байна. Ингэснээр бөөний үнээр худалдаж авахаас гадна, олон дэлгүүрүүд тусгай хөнгөлөлт санал болгодог байна.

№3 ТОТО агааржуулалтын төхөөрөмж ашиглах

Ус, байгалийн хийн зардлыг бууруулахын тулд Япончууд TOTO төхөөрөмжийг зохион бүтээсэн. Түүний ажиллах зарчим нь усыг агаараар дүүргэх явдал юм. Ингэснээр усны даралт огт буурахгүй бөгөөд усны хэрэглээ 50% хүртэл бууруулна.

№4 Долоо хоногт 2 -оос илүүгүй удаа гадуур хоолло

Япончууд үргэлж өдрийн цайгаа бэлдэж авч явдаг. Тиймээс үдийн завсарлагаан дээр кафед зочлох нь долоо хоногт 2-оос ихгүй удаа болдог.

№5 Какебо гэрийн төсвийн систем

Япон эрчүүд бүх цалингаа эхнэртээ өгнө. Эхнэр нөхрийнхөө олж ирсэн орлогын зарцуулалтыг бүрэн шийднэ, тэр ч бүү хэл нөхрийнхөө халаасны мөнгөнд хэдийг өгөхийг ч шийддэг. Гэрийн эзэгтэй болгон санхүү хөтлөх дэвтэртэй, үүндээ орж ирсэн орлого, зарлагыг бүгдийг хөтөлдөг. Санхүү хөтлөх системийг Kakebo гэнэ. Уг системийн үндсэн зарчим нь зарлагыг зайлшгүй болон нэмэлт гэж хуваадаг, зарцуулах зорилго тавьж зарцуулах дүнг тодорхой бичнэ, мөн хэдийг хэмнэхээр төлөвлөж байгааг ч тэмдэглэж үлдээнэ. Өдөр тутамд гарч байгаа зарлага болгоныг хөтөлнө, ингээд дүнг долоо хоног болон сарын сүүл бүрээр нарийн гаргаж ирдэг байна. Гэрийн санхүүг хөтлөх ажлыг хөнгөвчлөхийн тулд зориулалтыг хэд хэдэн төрөлд хуваана: хоол хүнс, ахуй, орон сууцны төлбөр, хувцас зэрэг. Мөн гэнэтийн зарцуулалт гэж багана заавал гаргана. Долоо хоног бүрийн сүүлээр зарцуулсан мөнгөө тооцож үзэх бөгөөд цаашид юунд илүү эсвэл бага мөнгө төсөвлөхөө гаргана эсвэл бүр юунд зарцуулахаас татгалзахаа ч бичсэн байдаг ажээ. Жишээ нь кино театр, кафе, брэндийн үнэтэй хувцас худалдан авахаас татгалзах бөгөөд адил төстэй арай хямд хувцас худалдан авч болно, мөн гадуур салхинд гарч байхдаа хэрэггүй эд зүйлс худалдаж авахаас ч татгалздаг байна. Kakebo системийг боловсруулсан хүний өгөх нэгэн үр дүнтэй аргыг япончууд өргөн ашигладаг. Жишээ нь 4700 йений худалдан авалт хийсэн ч гэсэн 5000-ыг зарцуулсан гэж үзээд 300-г шууд цааш хуримтлалд хийнэ. Хэмнэлтээсээ гаргаж авсан хуримтлалыг япончууд банкинд хадгалдаг. Байгалийн аюулт үзэгдлээс айх айдас болон хуримтлал үүсгэх хүсэл нь япончуудын дунд орлогынхоо 25% -ийг цааш хуримтлуулах үндсэн шалтгаан болдог ажээ.

ЭХ СУРВАЛЖ: news.xopom.com/229498/ © XopoM News

Таны сурталчилгаа