Цаг үеийн мэдээ

Дэлхийн шилдэг 30 гаруй их, дээд сургуулийн удирдлага оролцсон “Тогтвортой хөгжилд дээд боловсрол-Дэвшилтэт технологийн үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль түүхт 60 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү форумын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын дэд сайд Г.Ганбаяр оролцож, зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Форум нь дотоод гадаадын их, дээд сургуулиуд хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэх, эрдэм, шинжилгээ, сургалт судалгааны ажлын талаар мэдлэг, туршлагаа солилцох, их сургуулиудын түвшинд цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Мөн даяарчлагдсан мэдлэгийг түгээх талаар санал, зөвлөмж боловсруулж, энэхүү зөвлөмжийг их сургуулиуд бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм байна.

Таны сурталчилгаа