Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож Азийн аварга болсон тамирчдаа Академийн удирдлага, хамт олны зүгээс халуун баяр хүргэж, талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
Тус үйл ажиллагаанд ОУ-ын Мастер Г.Мянганбаярт Монголын баг тамирчдын олон улсаас хүртсэн 1000 ДАХЬ МЕДАЛЬ-ийн эзэн болсонд баяр хүргэж ӨРГӨМЖЛӨЛ олголоо.
Дашрамд дуулгахад тус тэмцээнд 13 орны 133 тамирчид 2 өдрийн турш өрсөлдсөн бөгөөд манай 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртсэн сайхан амжилтыг Монгол эх орондоо авчирсан гавьяатнууд билээ.
Ийнхүү бид ой тогтоолтын олон улсын 55 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1004 болгож дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Шавилхан биендээ ахадсан өндөр хариуцлагыг үүрч, эх орноо дэлхийд сурталчлан таниулсаар байгаа ой тогтоолтын Ази тивийн аварга тамирчид, тэдний гэр бүлийнхэнд амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-ийн хамт олноос
2019.10.15 Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ