Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чихэнд чимэгтэй шийдвэр гарлаа. Төрийн 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг И баримт ашиглан төлөх бололцоог өнөөдрөөс нээсэн байна.
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм. Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Төрийн үйлчилгээ улам бүр ойртож байна. Иргэний үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон бол гадаад паспортын төлбөр, бусад лавлагаа үйлчилгээг өнөөдрөөс эхлэн төлбөрийг нь цахимаар, банк хороондын гүйлгээ нэртэй 3-4 мянган төгрөгийн хураамж төлөхгүй байх боломж бүрдэнэ. Тухайлбал өдөртөө гадаад пасортыг 1200 иргэн захиалдаг бөгөөд төрийн хэрэгжүүлдэг банкинд төлбөрөө тушаах гэж дугаарлаж, түүний дараагаар оочирлон захиалдаг бол өнөөдрөөс И баримтаараа төлбөрөө төлж, хороондоо захиалах боломж нээгдэж байна.
Төрийн байгууллагууд банк сонгодог, иргэд өөрийн үйлчлүүлэх банкыг сонгодог. Үйлчилгээ авахын тулд харилцдаггүй банкиндаа илүү мөнгө төлөхийг зогсоож, өөрийн үйлчлүүлдэг банкаараа дамжуулна. Нөгөө талаар төрийн байгууллага зорьж цагаа алддаг байдлыг арилгаж, төрийн үйлчилгээг ойртуулж байгаа үйлдэл гэж тайлбарлалаа.