Манай улсыг ФАТФ байгууллагаас саарал жагсаалтад орох эсэх асуудлыг ирэх баасан гаригт албан ёсоор зарлана. Харин түүнээс өмнө манай улсыг аль хэдийн жагсаалтад орууллаа гэх мэдээллүүд цацагдаж эхэллээ. Саарал жагсаалтад орвол монгол улсад хөрөнгө оруулалтууд зогсож, гадаад гүйлгээ хийгдэхгүй зэрэг олон сөрөг үр дагавар бий.
УИХ-ын гишүүн зэвсэг зарсан тухай, Ил тод байдлын тухай хуулийг УИХ баталж 30 гаруй их наяд ил болсон, Арилжааны банкууд 17 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлж, түүнийг нь хүлээн авсан зэрэг шалтгаанаар саарал жагсаалтанд оруулах эсэх асуудлаар ФАТФ байгууллага хэлэлцсэн. Дөрвөн зүйлийг засахгүй бол гэж 18 сарын хугацаа сонсогдож байсан ч ойрын хугацаанд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан нь манай цагаар өнгөрсөн шөнө болсон бололтой.
ОУВС-аас банкуудыг дүрмийн сангаа нэмэх даалгавар өгсөн. Банкууд тэр дагуу нь дүрмийн сангаа нэмсэн ч эргээд яг ямар эх үүсвэрээр дүрмийн сангаа нэмсэн бэ гэдгээ тайлбарлаж чадсангүй нь саарал жагсаалтад орох нэг шалтгаан болжээ. Манай улс 2011 онд саарал жагсаалтад ороод 2014 онд тус жагсаалтаас гарч байсан түүхтэй. Саарал жагсаалтад орлоо гээд хар нүх рүү орох биш зөвхөн анхааруулгын хэлбэр гэж тайлбарлах гишүүн байна. Тэгвэл саарал жагсаалтын араас гарах саарал үр дүн их. Жишээлбэл гадаад хөрөнгө оруулалт зогсож, мөнгөний урсгалыг хянана, манай банкуудын олон улсын картууд хүчингүй болж үйлчлэхгүй болох юм. Энэ талаар албан ёсны дүнг баасан гарагт мэдээлэх юм.