Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ албан байгууллага төдийлөн байгаад байдаггүй. Үүнийгээ дагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд зорчих тал дээр нэлээдгүй хүндрэл тулгардаг. Тэгвэл 2016 оноос эхлэн Улаанбаатар төмөр зам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 482 дугаар вагоныг ашиглалтанд оруулсан байна. Тодруулбал УБТЗ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээний вагоныг даваа гараг бүр Эрдэнэтийн чиглэлд тогтмол явуулж эхэлжээ. Мөн 7 хоног бүрийн лхагва, бямба гарагт Дархан, пүрэв гарагт Замын-Үүдийн чиглэлд явж байгаа юм.
Вагоны хувьд доторх орчин ая тухтай, бусад вагоныг бодвол зай ихтэй хараагүй иргэдэд зориулсан бариул гэх зэрэг бүхий л зүйлийг цогц шийдэж өгсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай вагоны үнийн тарифын хувьд паскалтын үнээр харин хамт буюу асран хамгаалагчийн хувьд гүпэний үнээр тус тус зорчих юм байна.
Дашрамд дуулгахад тус вагоны Дарханы чиглэл Улаанбаатараас 17.45 цагт хөдлөөд Дарханд 00.20 очих юм. Харин буцахдаа Дарханаас 05.30-д хөдлөөд Улаанбаатарт 12.10 цагт ирнэ.
Замын-Үүдийн чиглэл Улаанбаатараас 17.15-д хөдлөөд Замын-Үүдэд 07.20-д очиж, буцахдаа 18.05 цагаас хөдөлж Улаанбаатар хотод 08.45 цагт ирэх юм байна.