Цаг үеийн мэдээ

НҮБ -ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. НЭМҮТ-ийн ОЭМА-наас 2019  оны Гар угаах Дэлхийн өдрийг  тохиолдуулан “Нян устгагчид” хэмээх дохионы хэлний нэмэлт тайлбартай видео шторк болон 5 төрлийн инфографик мэдээллийг олон нийтэд хүргэхээр бэлтгэлээ. Тус албаны ажилтнууд " Гар угаах Дэлхийн өдрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бэлтгэсэн мэдээлэл сурталчилгааны материалуудаа Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагад түгээн хамтран ажиллав.
Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.
Жил бүр дэлхийн 100 гаруй улсын 200 сая хүн энэхүү өдрийг тэмдэглэхэд оролцдог бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа нь явагддаг.
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг  50-70 хувийг эзэлдэг болохыг  ДЭМБ - аас тогтоосон. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг  хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад хувь хүний зүгээс оруулж буй том хувь нэмэр болох юм.

 

 

 

Таны сурталчилгаа