Цаг үеийн мэдээ

            Найман настай бяцхан охин толгойндоо хүнд гэмтэл авсаны улмаас хорвоог орхижээ. Амьдрах ямарч найдваргүй болсноо гадарласан энэ бяцхан охин өөрийн хүслээр эрхтнүүдээ өвчтэй хүүхдүүдэд өгөхийг хүсчээ. Ийнхүү сайхан сэтгэлт бяцхан охин дөрвөн хүүхдийн амьдралыг аварсан байна.  

Энэ зурганд эмч нар түүнийг сүүлийн замд нь үдэнгээ талархсан сэтгэлээ илэрхийлж бөхийн ёсолж байгаа юм.  

            Зарим хүмүүс амьдралаа үрж, зарим нэг нь бусдыг хорлож, зарим нь бусдын байгуулсан амьдралд эрхэлж, хүмүүс бие биенее өчүүхэн жижиг зүйлээс болон алж хядаж байхад энэ бяцхан охины сүүлийн хүсэл нь  бусдын амьд явах хүслийг тэтгэжээ.              Бурханлиг сэтгэлтэй эгэл жирийн хүмүүс илүү олон төрөх болтугай.

 

Таны сурталчилгаа