Цаг үеийн мэдээ

                       Амьдралд үргэлж талархаж хандвал амьдралд эргээд чамд хувь тавилангийн бэлгээ харамгүй хайрлана гэдэг үнэн үг ажээ.  Үүний нэгэн жишээ болсон сайхан гэр бүлийг уншигчид та бүхэнд танилцуулж байна.

            Сири улсын иргэд болох Жад Иссагийн гэр бүл өдгөө дэлхий нийтийн хайр хүндлэл, анхаарлын төвд байна. Учир нь 21 настай Садер Исса хэмээх залуугийн эцэг эхийнхээ тухай өгсөн ярилцлага жирийн боловч түүнд нэг л онцлог нуугдаж байсан нь хайр юм. Түүний аав Жад Исса дауны синдромтой нэгэн аж. Гэвч тэрээр өвчтэй хэмээн хойш суулгүй бүхий л амьдралынхаа туршид хүүгээ зөв сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийн төлөө шаргуу ажиллаж, үргэлж зааж сургаж иржээ.

Өдгөө хүү Садер гуравдугаар курсын оюутан бөгөөд шүдний эмчээр суралцдаг гэнэ. Тэрээр хааяа завтай үедээ аавдаа тусалдаг боловч аав нь үүнд дуртай байдаггүй аж. Учир нь хүү нь боловсролтой хүн болж, хүнд тусалсан нэр хүндтэй эмч болох ёстой тул зөвхөн хичээл сурлагадаа анхаарал хандуулахыг л хүсдэг байна.

            Түүнийг төгсөөд ажилд ороход нь аав нь найзууддаа "Миний хүү бол эмч" гэж танилцуулахыг ихээхэн хүсдэг гэжээ. Мөн эцэг нь  "Миний хүү намайг үргэлж хайрлаж хүндэлж, надад анхаарал халамж тавьдаг" хэмээн бусдад бахархалтайгаар ярьдаг байна.  Хүүгийн ээжийн хувьд ч нөхөр хүү хоёрынхоо жинхэнэ түшиг тулгуур, итгэл найдвар болсон гайхамшигтай эмэгтэй байдаг аж.       

            Садерыг бага байхад найзууд нь сургуулийнхан нь үргэлж шоолдог байсан гэнэ.  Тэрээр балчир байсан ч зөвхөн өөрийнх нь төлөө зүтгэж байгаа аав ээжийгээ хэзээ голж бас гомдоож болохгүйг мэддэг байжээ.

            Садерын хэлснээр хүн хэзээ ч эцэг эхээсээ ичих ёсгүй. Харин ч тэдэндээ баярлаж явах хэрэгтэй. Учир нь тэд байгаагүй бол чи хорвоод гишгэх хувьгүй байсан шүү дээ хэмээн залууст зөвлөж байна. 

Таны сурталчилгаа