Тухайн өдөр заавал хийж дуусгах ажлаасаа эхэл
Өндөр бүтээмжтэй хүмүүс өглөөг тодорхой нэг ажил барьж аван дуусгахаас эхэлдэг бөгөөд энэ нь тухайн өдрийг үр дүнтэй өнгөрөөх хамгийн сайн эхлэл болдогоос гадна тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх зөв хэмнэлийг тогтоож өгдөг.
Хамгийн хялбар, энгийн ажил байсан ч хамаагүй тэр дор нь амжуул.
Ажлаа дуусгасан бол өөрийгөө урамшуул
Тухайн ажлыг барьж авахдаа заавал дуусгаад кофешоп орж сайхан латте авна гэж өөртөө амла. Ямар нэг байдлаар өөрийгөө урамшуулах сэдэл нь таныг бас дахин нэг ажил дуусгах хүч өгнө. Гэхдээ үнэхээр өөрийгөө урамшуулах завыг заавал гаргаарай. Бусдыг хуурч болохгүй шиг өөрийгөө бас битгий хуураарай.
Би чадна гэж өөртөө итгүүл
Өндөр бүтээмжтэй хүмүүс бүтээлч хандлагатай байдаг. Хэрэв та өдрийг эхлэхдээ л хэт их ачаалал, стресстэй хүндхэн өдрийн талаар бодож эхэлвэл тийм л байдлаар өдөр дуусна. Ажлынхаа талаарх хандлагаа өөрчлөн өмнөө байгаа ажил бүрийг дуусгана гэсэн бодлоор өдрийг эхлэ.
Өглөөний цайг өөртөө
Хэрэв та ажлын өндөр бүтээмж гаргая гэж бодож байвал өглөөний цайгаа тогтмол ууж байгаарай. Өглөөг өндөг, жимстэй өглөөний цайгаар эхлэх нь өдрийг эхлэхэд шаардлагатай эрч хүчийг танд өгөх болно. Өлөн гэдэстэйгээр ширээний ард суух нь мөн таныг төвлөрөхөд саад болдог.
Тухайн өдөр хийх дуудлага бүрээ төлөвлө
Заримдаа өдөржин утсаар ярьж өнгөрөөсөн өдөр хийсэн ажилтай өнгөрсөн мэт санагддаг. Тийм ч буруу зүйл биш л дээ гэхдээ өмнөөс төлөвлөгдсөн бол л тэр шүү дээ. Тиймээс таны үнэтэй цагаас бүхэл бүтэн 30 минутыг нь хумслах байсан ч хамаагүй бүх дуудлагаа төлөвлө. Ингээд төлөвлөснөө гүйцэтгэ. Ямар ч байсан гэнэтийн, санамсаргүй зүйлээс л хамааралтай байхаа зогсоо.
Сайтыг өглөө ирээд л үз илүү хэрэггүй
Өглөө ажлын ширээний ард суумагцаа шинэ мэдээ мэдээллийг түргэн хугацаанд гүйлгэн унш. Энэ нь таныг шинэ мэдээ мэдээллээс хоцроохгүй.
Харин төлөвлөсөн ажлаа амжуулж дууссаны дараа л сошиал хуудасныхаа постуудыг шалгаарай.
Таныг доош нь татагсдаас холхон бай
Өндөр бүтээмжтэй хүмүүс ажил хойш татагсад, ааш муутайчууд болон дэлхий ертөнц тэр чигээрээ өөрсдийнх эсрэг байгаа мэтээр гомдол мэдүүлэгсдээс зайгаа барьж байдаг. Хэрэв тэдэнтэй таарвал мэдээж мэндлэх нь зүйтэй гэхдээ бусад газарт бол холхон байх хэрэгтэй
Танд амжилт хүсье! Энэ өдрийг цаашлаад өдөр бүрийг бүтээмж дүүрэн өнгөрөөх болтугай.