Цаг үеийн мэдээ

            Хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн хэт их шилжилт хөдөлгөөнөөс улбаалан Монгол улсын 3,2 сая хүн амын 48 хувь нь нийслэл улаанбаатар хотод суурьшиж байна. Хотод шилжин суурьшихаар ирэгсдийн дийлэнх нь ажлын байр олох, амьдралын таатай нөхцөл хайх, хүүхдүүдээ сургуульд оруулах, үйлчилгээнд ойр байх боломжийг эрэлхийлсэн эдийн засгийн хувьд идэвхтэй 25-39 насныхан байна. Эдгээр иргэдэд мэдээлэл хомс, тогтвортой ажлын байр олдохгүй, шилжин суурьших эрх зүйн хувьд хязгаарласан зэрэг хүндрэл тулгардаг аж. Энэ нь нийслэл хотын амьдрал шилжин ирэгсдийн хүлээлтэнд нийцээгүйн улмаас хотын ядуу иргэдийн тоо өсч, гадны орнуудад илүү таатай нөхцөл хайн эх орноо орхиход хүргэх нэг гол асуудал болж  байна.

            Тиймээс  “Монгол улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. 2017-2018 онд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгуулага, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн туршилтын төслөөс олж авсан үр дүн, туршлага дээр үндэслэн энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа аж. Туршилтын төсөл монгол дахь  дотоодын шилжин суурьшигчдад тулгардаг бэрхшээл, тэдгээрийн эмзэг байдлын талаар суурь ойлголт авч, улмаар тухайн асуудлаар илүү үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг олгох юм.

            Ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжих энэ төслийн хүрээнд дотоодын шилжин суурьшилтын удирдлагыг сайжруулахад шаардлагатай дотоодын шилжин суурьшигчдын талаар мэдээллийн дутмаг байдлыг арилгах. Нийгэм эдийн засгийн сайн сайхан байдлаа дээшлүүлэхэд ХНХЯ-наас  дэмжлэг үзүүлэхийг зорьж ажиллах юм байна. 

            Мөн Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн олонх нь хотын захын байрлалуудад, агаар, хөрс, усны бохирдолтой, газар ашиглалтын төлөвлөлт хийгдээгүй, ядуурлын түвшин өндөр гэр хороололд сууурьшдаг. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг тусгасан нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор бодит үр дүнд хүрэхүйц үйл ажиллагаа хэрэгжүүлэх. Хэрэгжсэнээр монгол орны дотоодын шилжин суурьшигчдын нийгэм эдийн засгийн сайжруулах нь төслийн гол зорилт юм. 

 

 

 

Таны сурталчилгаа