Үнэндээ төрөл бүрийн хоолонд хэрэглэгддэг брокколиг угаахад маш хэцүү. Ихэнх хүмүүс дээрээс нь ус гоожуулж угаадаг. Гэтэл энэ арга тийм ч төгс биш юм байна. Жижигхэн буржгар дэлбээнүүдэд хорхой шавьж нуугдаж үлдэх магадлал байдгаас гадна брокколи нь тос ялгаруулдаг учраас усыг өөртөө тогтоож бохирдлоо хаядаггүй аж.
Иймд брокколинд наалдсан жижиг хорхой шавьж болон тоос шороо, элсийг ч сайтар унагаж цэвэрлэх маш амархан арга байна. Энэ нь ус хийсэн саванд брокколиг толгой хэсгээр нь доош харуулан хийгээд сэгсэрнэ.
Нэмж хэлэхэд 10-20 минут усанд хийж байлгавал дэлбээнүүд нь дэлгэрч дотор нь байсан хорхой болон бохирдол нь амархан арилна. Бага зэрэг цаг зарцуулах ч та ногоогоо сайтар цэвэрлэсэн болохоор санаа зовох зүйлгүй боллоо.