Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт 1389 гомдол мэдээллийг хүлээн авсанаас гэмт хэргийн-44, зөрчлийн талаарх-681, зам тээврийн ослын-227, бусад-437байна. 

ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

Нийслэл хотод 2019 оны 10 дугаар сарын 23-нд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн 44 бүртгэгдсэнээс эзэнтэй - 31, эзэнгүй – 13 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Хүний ам нас хохирсон-10, дээрэмдэх-1, хулгайлах-11, хүний эрүүл мэндэд хохирол учруулах-3, залилах-1, мансууруулах эм, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг-4, бусад-14 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

БУСАД

БЗД-19 хороонд угаартсан байна гэсэн мэдээллийг шалгахад Л.А /эр.57н/, Б.С /эм.54н/ монгол гэрт гал түлснээс толгой өвдөж угаартсан.

СХД-2 хороонд хүн угаартсан байна гэсэн мэдээллийг шалгахадН.Д /эм.74н/ угаартсан.

БЗД-12 хороонд угаартсан хүүхэд ЭХЭМҮТ-д анхны тусламж аваад гарсан гэсэн мэдээллийг шалгахад А.Т /эр,3н/ угаартсан

БГД-10 хороонд хүн угаартсан байна гэсэн мэдээллийг шалгахадС.Б /эр.49н/, Я.Д /эм.39н/, Т.Н /эр.21н/, Т.Б /эм.21н/, Т.Э /эм.19н/, Т.З /эм.12н/ угаартсан байна.

ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

Хоногийн хугацаанд нийт 681 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-119, хулгайлах-30, хүний биед халдах-34, ГБХТТХууль зөрчих-132, оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах-99, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-100, садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих-1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих-10, бусад-156 зөрчил бүртгэгдэн байна.  Зөрчил гаргасан 240 хүнийг /эрэгтэй-214, эмэгтэй-26/ эрүүлжүүлсэн. 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН МЭДЭЭ

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 127 гомдол, мэдээлэл ирсэнийг бүртгэж авч холбогдох ажиллагааг явуулсан.

ИЛРҮҮЛСЭН ХЭРГИЙН МЭДЭЭ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй-53, мөрдөн шалгаж ажиллагааны явцад-55 нийт 108 гэмт хэргийг илрүүлсэн.

ЗАМЫН ЦАГДААГИЙН МЭДЭЭ

Хоногийн хугацаанд нийт 5734 хүн, 5919 тээврийн хэрэгслийг шалгаж, 4400 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлсэн.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

 

Таны сурталчилгаа