Цаг үеийн мэдээ

            Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол экспорт хөтөлбөрийн хүрээнд МҮХАҮТ-аас БНАХУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газартай хамтран “Хил дамнасан цахим худалдаа Е-экспорт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл Төслийн хүрээнд цахим худалдааны талбар платформ-ыг түшиглэн манай улсын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ, цаашлаад Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд гаргах боломжтой болох юм байна.

            Манай улсын гадаад харилцаа болон экспортын асуудал дээр нэлээд хүндрэл тулгардаг. Хамгийн энгийн жишээг авч үзвэл нэгэн малчин өрх дор бүрнээ мянган ааруул хийж байхаар нийлээд нэг технологи, 1000 хүн нийлээд нэг жороор нэг сая ааруул хийж экспортлох нь зөв гэлээ. Үүний тулд, Танхим дээрээ цуглаж, зөвлөлдөж нэг санал шийдвэр гарган түүнийгээ дэс дараатай хөгжүүлэх, харин бичиг цаас, зөвшөөрөл, лабораторийн шинжилгээ гаргах зэрэг экспортын үйл ажиллагааг Танхим хариуцан ажиллах юм байна. Мөн энэхүү цахим экспортын төслийн хүрээнд зөвхөн ази 2 хөршдөө экспортлох биш бусад улс орнуудад экспортлох бүрэн боломжтой болох юм.

            Экспортын нэгдсэн бодлого бүхий төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын гишүүнчлэлийг эргэн харж, ААН-үүдийг түлхүү хамруулж гишүүн байгууллагынхаа хүрээг өргөжүүлэх үүднээс энгийн гишүүний сарын төлбөрийг 10 мянган төгрөг болгож байгаа юм. Мөн гарааны бизнес эрхлэгчдийг эхний жил гишүүнчлэлийн хураамжаас чөлөөлөх зэргээр тэдэнд тохирсон, уян хатан нөхцөлөөр шинэчилж байгааг хурлын үеэр онцолсон юм.

МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй Хил дамнасан цахим худалдаа экспорт нь азийн орнуудын зах зээлд хамгийн дөт замаар, шинэ гарц, шинэ боломжоор нэвтрүүлэх зорилгоор хэрэгжих юм байна. Ингэснээр 2025 он гэхэд 66 мянган ажлын байрыг бий болгох юм.

 

 

 

Таны сурталчилгаа