Цаг үеийн мэдээ

            Анх энэ баярыг хуучны Ирланд үндэстэнгүүд тэмдэглэж иржээ. Halloween буюу Сүнсний баярыг бусад улс 10 дугаар сарын сүүлийн өдрүүдэд тэмдэглэдэг байна.  Тухайн баярыг тэмдэглэдэг болсон түүхээс хуваалцвал, 10 дугаар сарын 31-ний орой яг нар жаргах үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг байна. Тиймээс айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлна. Мөн тэр өдөр баг, костьюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдаг учиртай гэнэ.

Ингээд  “Halloween”-ний баярын тухай сонирхолтой баримтуудаас хуваалцъя.

            Дэлхийн хамгийн том хулуу 1053 кг жинтэй юм байна. Үүнийг ургуулсан хүнийг Beni Meier гэх бөгөөд тэрээр “Дэлхийн хамгийн том хулуу”-ы рекордыг 2014 онд эвджээ.

            Калифорнид байрлах Palm Spring хот нь сүнсний баяр тэмдэглэх хамгийн өндөр үнэтэй газар аж. Учир нь тасалбарын үнэ нь нэг хүний 331 доллар гэнэ.

            Харин Колорадо мужийн Boulder хэмээх газарт хамгийн хямд буюу 4 долларын тасалбараар тус баярт оролцох боломжтой ажээ.

           Halloween (1978 он) гэх кино нь бусад аймшгийн кино дундаа хамгийн хямд зардлаар бүтжээ. Учир нь түүний маскийг маш хямд материалаар хийсэн байна.

            Сүнсний баярын үед нийт 2 тэрбум чихэр, 90 сая шоколад АНУ-ын хэмжээнд зарагддаг ажээ.

            Нью-Гэмпширийн Кийнэ хотод дэлхийн хамгийн олон гэрэлт хулуу байдаг гэнэ.

            Нью-Йорк хотод болдог “The Village Halloween” парад нь Америкт болдог хамгийн том сүнсний баярын фестивал бөгөөд 50 мянган баг зүүсэн хүмүүс жагсаж, 2 сая гаруй хүмүүс үзэхээр ирдэг байна.

            Хүмүүсийн хамгийн их хувирах дуртай дүр нь “ЧӨТГӨР” гэнэ. Тиймдээ ч чөтгөрийн хувцас хамгий их зарагддаг байна.

            Америкт болдог баяруудаас хамгийн их зардал гаргадаг хоёр баярын нэг нь сүнсний баяр юм. Тэд нийт 6.9 тэрбум долларыг сүнсний хувцас болон баярын зүйлст зарцуулан худалдан авдаг байна.

Таны сурталчилгаа