Хэрхэн зөв харилцааг бий болгох вэ ?
Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрийн гэсэн эго той байдаг. Эр хүний эго , эмэгтэй хүний эго яаж ажилдагийг мэдэхгүй бол зөв харилцааг бий болгоход хэцүү . Эмэгтэй хүн гэр бүл дотор болж буй бүх үйл явдлыг хянах эрмэлзэлтэй байдаг. Эс бөгөөс аз жаргалтай байж чаддаггүй. Харин яаж хэрхэн хянахаа мэддэггүй. Үүнээс болж асуудал үүсдэг. Харин эрчүүдийн үйл ажиллагааны талбар нь тэдний ажил .
Юунаас эхэлж харилцаагаа сэргээх вэ ? Өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Харин хэний буруу хэний зөв бэ? гээд эхэлбэл сайнаар дуусдаггүй харинч харилцаа муудна. Тодорхой хувилбараас эхлэх хэрэгтэй. Эрэгтэй хүн өөрийгөө маш ноцтой , хянамгай авч явах хэрэгтэй. Харин эмэгтэй хүн өөрийнхөө сул дорой байдлыг нөхрийнхөө өмнө гаргах хэрэгтэй. Үүнд л эмэгтэй хүний хүч , нөхцөл байдлыг залуурдах чадвар оршдог. Учир нь , хэн хүчтэй байхыг оролдсонтой эр хүн тэмцэлдэж байдаг. Харин хэн сул дорой байгаатай тэмцэлдэж чаддаггүй. Үүнийг л эмэгтэй хүн мэдэх хэрэгтэй.
Жишээ нь төмөр хашлагыг хугалах гээд оролдоод үз. Нэг бол хугална , нэг бол хашлага хэвээрээ үлдэнэ. Эр хүн төмөр хашлага гэсэн үг. Хэрхэн зөв амьдрахыг тайлбарлаж эр хүнийг өөрчилнө гэж бодож байвал энэ нь яг л төмөр хашлагыг хугалах гээд оролдож буйтай ижил. Эр хүн эхнэрийнхээ үгэнд орж хашлага хугарна , эсвэл хугаршгүй хашлага хэвээрээ үлдэнэ. Харин тэр хашлагыг байнга хугалах гээд оролдож буй эхнэр л их зовох болно. Нэгэнт хугарсан хашлага сэтгэл зүйн хувьд хүч тэнхээгүй болно. Бат бэх хашлага л гэр бүлээ хамгаалж чадна. Тиймд хашлагыг хугалах гэж оролдсоны хэрэггүй. Ийм учраас эхнэр нь зөөлөн бууж өгөх хувилбар л асуудлыг шийдэх үндэс болно.
Жишээ нь : амралтын өдрөөр гэр бүлээрээ хамт зугаалгаар явья гэж нөхрөөсөө хүсэхэд нөхөр нь , юун зугаалга бидэнд ажиллах хэрэгтэй гэж хэлэхэд , эхнэр яаж нөхрөөрөө зөвшөөрүүлж чадах вэ ?
1-р хувилбар : амралтын өдрөөр амрах хэрэгтэй , ажиллах нь буруу гэж нөхөртөө лекц унших уу ?
Энэ хувилбараас маргаан үүсэх магадлалтай
2 дахь хувилбар : нөхрийнхөө өмнө сул дорой байдлыг гаргах. Энэ юу гэсэн үг вэ гэхээр.
Нөхөр нь : бид амралтанд явахгүй ажиллах хэрэгтэй гэж хэлэхэд эхнэр нь юу ч хариулахгүйгээр чимээгүйхэн өөрийнхөө өрөөнд ороод уйтгарлан сууна. Цагийн дараа нөхөр нь эхнэрээ хайн өрөөнд орж ирэн , эхнэр нь уйтгартай байгааг ажиглан юу болсоныг нь асууна . Гэр доторх энерги эхнэрээс маш их хамааралтай тул эхнэр нь уйтгартай байхад нөхөрийн сэтгэлд хутга зоосон мэт хүнд тусдаг. Тийм учраас эхнэрээсээ асуудаг , яагаад уйтгартай байгааг нь . Харин эхнэр нь юу гэж хэлэх вэ ?
- Эхнэр нь : миний толгойд тэнэг бодол орж ирээд , уйлмаар санагдаад хэцүү байна. Чамд хэлэхээс ч айж байна , гэхэд
Нөхөр нь : хэл хэл битгий ай , би загнахгүй гэхэд нь л хэлэх хэрэгтэй
- Эхнэр : энэ амралтын өдрөөр зугаалганд яваад дараагийн амралтаар ажилламаар л байна , гэхдээ би заавал ингэ гэж чамаас шаардахгүй ээ , гээд уйлах хэрэгтэй .
За ингэсэн байхад л нөхрийн сэтгэл зөөлрөөд амралтанд явцгаана даа. Ингэж л зөөлөн буултыг эмэгтэйчүүд хийж сурах хэрэгтэй.