Цэвэр ариун байдал нь эмэгтэй хүнд нөхрийнхөө ааш араншинг засах боломжийг өгдөг. Цэвэр ариун байдалд их хүч оршиж байдаг. Цэвэр ариун байдал гэж эр нөхөртөө үнэнч байхыг хэлнэ. Эр нөхөртөө үнэнч эмэгтэй л нөхрийнхөө ааш араншинг өөрчилж чадна. Эр нөхөртөө үнэнч эмэгтэй , нөхрөө ямар байхыг хүснэ , нөхөр нь тийм л байна. Энэ нь үнэнч байдлын хүчээс хамаарна. Үнэнч эмэгтэй юу ч алддаггүй , харин ч аз жаргалтай байдаг. Учир нь эмэгтэй хүний аз жаргал гэр бүлийн амьдралаас хамаардаг.
Гэр бүлийн жинхэнэ аз жаргал нь өнгөн талын харилцаа бус гүн гүнзгий харилцаанд оршиж байдаг. Бэлгийн харилцаа бол өнгөн талын харилцаа юм. Өнгөн талын харилцаанаас эмэгтэй хүн тийм ч их аз жаргалыг мэдэрдэггүй бөгөөд их чухалд тооцдоггүй.
Харин гүнзгий харилцаа болох хайр халамж , анхаарал , итгэл , үнэнч байдлаас эмэгтэй хүн аз жаргалыг илүүтэйгээр мэдэрдэг. Иймд, эмэгтэй хүн ариун байвал нөхөртэйгээ харилцах харилцаа нь гүн гүнзгий болж илүүтэйгээр аз жаргалтай болдог.
Эр болон эм гэсэн хоёр төрлийн харилцаа байдаг. Гэр бүлд эм төрлийн харилцаа бий болгоход гэр бүл нь хөгжиж дэвшиж байдаг. Харин эр төрлийн харилцааг тогтоовол , эр хүн өөрийн хүслийг төвийлгөж , гэр бүл нь доройтож байдаг. Орчин үед эр төрлийн харилцаа түлхүү байгаа учир сексийг илүүд үзэж байна. Хэрэв гэр бүлд нь эм төрлийн харилцаа тогтвол , сексийг тийм ч их чухалд тооцохгүй. Энэ тохиолдолд хайр гүнзгийрч , гүн гүнзгий харилцаа бий болж гэр бүлд аз жаргал давамгайлдаг. Учир нь эмэгтэй хүн л харилцааг гүнзгийрүүлж чаддаг. Эрэгтэй хүн харилцааг гүнзгийрүүлж чаддаггүй.
Иймд эмэгтэй хүн эр нөхөртөө үнэнч бол аажмаар хайр нь сэтгэхүйн өндөр түвшинд очдог. Харилцаа нь илүү гүнзгий , нарийн мэдрэмжтэй , өв тэгш болдог. Хэрэв эр шинж чанарын харилцаа давамгайлбал , эхнэр нөхрүүд аажмаар бие биендээ урам хугардаг. Эрчүүд эр шинж чанарын харилцаагаараа эмэгтэй хүнд их аз жаргалыг өгч чаддаггүй. Үүнээс болж эмэгтэй хүн уурлаж , бухимдаж эхэлдэг. Сүүлдээ өөр хүнтэй болох хэрэгтэй юм байна гэж бодож эхэлдэг.
Өөр өөр хэлбэл эмэгтэй хүн , ариун байдлыг сахиж нөхөртэйгээ харилцаагаа гүнзгийрүүлэхгүй бол харилцаа муудаж үр дагавар нь аюултай болно.
Хэрвээ гэр бүл салвал хэн нь илүү хэцүүддэг вэ ?
Эрчүүд мэдээж их шаналдаг. Гэвч эмэгтэйчүүд салалтаас болж илүү их хүнд хэцүүтэй тулгардаг. Эрчүүд амархан өөр эмэгтэйг олдог.
Харин хүүхэдтэй эмэгтэй өөр эрийг олоход хэцүү байдаг. Олсон ч , тэр эр болон хүүхдүүдийнх нь хооронд маш их асуудал гардаг. Энэ асуудлыг нь шийдэхэд маш их цаг хугацаа болон хүч хөдөлмөр хэрэгтэй .
Иймд эмэгтэй хүн хүүхдүүдийнхээ эцэгтэй нь л сайхан харилцааг бий болгохыг хичээх хэрэгтэй.
Эмэгтэй хүний цэвэр ариун байдал нь л нөхөртэйгээ харилцах харилцааг гүнзгийрүүлэх боломжийг өгдөг. Хэрвээ харилцаа гүн гүнзгий болохгүй байвал нөхөртөө хэр үнэнч байгаагаа шалгах хэрэгтэй. Үүнд л асуудлын учир оршиж байдаг.