Бид яагаад өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чаддаггүй вэ? Бид яагаад залхуураад байдаг вэ?
1952 онд Японы эрдэмтэд Кошима арал дээр нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Туршилтанд "оролцож" байгаа сармагчингуудын идэх дуртай нэгэн төрлийн амтлаг төмсийг элсэн дээр хаяж өгдөг байж. Сармагчингууд ч амаа олохгүй идэж эхэлсэн байна. Гэтэл нэг эмэгчин сармагчин элстэй төмсөө усанд " угаагаад " идэж. Энэ гаж үйлдлийг харсан бусад нь эхэндээ гайхаж. Хөгшин сармагчингууд нь дургүйцэж, залуус нь сонирхон дууриаж.
Ийнхүү "намчирхан" талцсаар Кошима арлын сармагчингууд 1958 онтой золгов. Дуртай хоолоо элстэй хольж идэх сонирхолгүй сармагчингуудын тоо 100 болж. Гэтэл Японы бусад арлын сармагчингууд ямар ч интернэт, ямар ч фэйсбүүк, ямар ч гар утсаар хоорондоо холбогдоогүй мөртлөө гэв гэнэт л бүгдээрээ тэр үйлдлийг хийдэг болж, элсэн дээр хаясан төмсийг усанд угааж иддэг болж.
Эгрегор гэх энэхүү бүлэг бодлын нэгдэл нь ихэнх хүмүүсийн хувьд мухар сүсэг төдий шал хэрэггүй зүйл бол бүх улсын засгийн газруудын хувьд хүмүүсийг хүссэнээрээ хөдөлгөх хамгийн чухал зэвсэг нь болдог аж.
Хувь хүн өөрийн гэсэн төлөвлөсөн зорилго болох мөрөөдөлтэй байх нь дэлхийг удирдаж байгаа банкны эздэд ашиггүй. Нэг гэрт байгаа хоёр хүн бие биенийгээ ойлгодог, аз жаргалтай нэгдмэл бодолтой байх нь бас л ашиггүй. Нэг улсад байгаа хүмүүс нэгдмэл нэг бодолтой байх нь бүүр ч ашиггүй. Тийм болохоор л тэд бидний бодлыг шашин, нам, жендер гээд байж болох бүх аргаар бутлан хувааж, дураараа захирдаг.
Бид тэдний заасан замаар л бодох ёстой бөгөөд тэр бодлын загвараас нь өөрөөр сэтгэгчдийг галзуу солиотой гэж бүрэн итгүүлж чадсан.
Харин бид нар бодохдоо өөрийнхөө дураар чөлөөтэй сэтгэж байна л гэж эндүүрдэг. Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчдийг робот шиг болгочихсон байгааг мэдсэн мөртлөө бид нарыг яг ямар болгочихсоныг бид нар төсөөлөх ч үгүй байгаа нь аймшигтай.
Хамгийн энгийн жишээ нь "Банана хангалга" хийх гэж оролдсон тэр эмэгтэйн бичлэг бидний бодлын түвшин хэддүгээр ангийн хүүхдээс дор байгааг харуулсан гэхэд болно.
Миний бодол ямар бодлын бүлэгт нэгдэнэ, тэр бүлгээс миний амьдрал шууд хамаардаг болно. Би яагаад өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чаддаггүй вэ? Би яагаад залхуураад байдаг вэ? Би яагаад гэнэт бухимдаад эхэлдэг вэ? Надад яагаад азгүй явдал тохиолдоод байгаа юм бэ?
Энэ бүгдийн хариулт ердөө л энэ. Би ямар бодлын бүлэгт нэгдсэн байна, тэр бүлгийн хүчинд л автана.
Миний биеийг би буюу бодол удирддаг. Тэгвэл 100 хүний бодол нийлсэн нэг бүлэгт орчиход л би өөрийгөө бүрэн удиирдаж чадах хүчгүй болноо л гэсэн үг. Тэр 99 хүний бодлоос би шууд хамааралтай болчихно.
Бодол гэдэг биеийг удирдан чиглүүлэх хүчтэй. 1 хүний хүч 99 хүний хүчийг дийлэхгүй. Тэхээр болж өгвөл өөрийнхөө хүчийг адилхан зорилготой хүмүүсийн л хүчтэй нэгтгэж сурах нь надад ашигтай.
Би шашин шүтдэггүй байлаа гээд Христийн шашныг эсэргүүцвэл тэрбум гаран хүний бодолтой дайн зарлана гэсэн үг. Исламын шашин, Буддын шашин ч ялгаагүй бас хэдэн зуун сая тэрбум хүний бодол нэгдчихсэн байгаа.
Би тэд нартай дайн зарлаад яах юм? Би л хохирно ш дээ.
Бид нар гудамжаар явж байхдаа замдаа тааралдсан баас, шээс, нус цэр болгоныг хамж аваад өвөртлөөд байдаггүй биз дээ? Тэгсэн мөртлөө тэрнээс балиар юмнуудыг нүдээрээ, чихээрээ, тархиараа идээд байх юм даа..
Хайр дурлал, гэр бүл, хүсэл мөрөөдөл гээд нарийн нандин бүхнээ битгий поостло! Булчинлаг бие, сайхан царайгаа ч гэсэн. Атаархсан хүмүүсийн бодол тэрийг чинь будаа болгоод хаячихна. Гуниг зовлонгоо ч гэсэн. Аягүй бол тэрийг чинь улам хүчтэй болгоод өгчихнө.
Нэг мэргэн үг яваад байсан даа, "Аз жаргалаа чимээгүйхэн шиг эдэл ээ! " гэж..
Аз жаргал гэдэг бол ердөө л энергийн орлого. Зовлон бол энергийн гарлага.