Цаг үеийн мэдээ

            Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооноос дүүргүүдийн цэцэрлэгүүдийн түгээмэл мэргэжлийн ажилтнуудад сургалт зохион байгуулжээ.

            Энэ үеэр Нийслэлийн 6 дүүргийн 29 цэцэрлэгийн түгээмэл мэргэжлийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх мөн, эрүүл мэндийн үзлэгийн мөнгийг байгууллагаас гаргадаг болох хүсэлтээ сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооноос засгийн газар болон холбогдох яамдуудад хүргүүлжээ. Өмнө нь эмч, тогооч, үйлчлэгч, жижүүр, манаачийн цалинг 6 хувиар нэмэгдүүлсэн боловч энэ нь нийгмийн даатгал, эрүүл мэнд зэрэг шимтгэл төлөөд сард хоёр хувааж авдаг гар дээр ирэх мөнгө бага хаанаа ч хүрдэггүй гэдгийг хэлж байна.

            Эдгээр түгээмэл мэргэжлийн ажилтнууд сард 390-500 мянган төгрөгийн цалин авдаг байна. Цэцэрлэгийн манаач л гэхэд 390 мянган төгрөгийн цалин авч байна. Цэцэрлэгийн багш ажилчид бүгд адил ачаалалтай ажилладаг ч зөвхөн багш нарын цалинг нэмсэнд бусад түгээмэл мэргэжлийн ажилчид сэтгэл гонсгор байгаагаа илэрхийллээ.

 

Таны сурталчилгаа