Хөхний булчирхайг өөхөн эд хүрээлэн томордог учир хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Уураглаг хоол буюу мах, өндөг тогтмол хэрэглэж, жимс ногоог ч мөн адилаар хангалттай хэмжээнд хэрэглэж заншвал зохино.
Мөн хөх ургахад арьс язарч, загатнадаг учир тос түрхэж, иллэг хийж болно. Ингэснээр хөхний ургалтанд сайнаар нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулах, арьсыг чийгшүүлэх нөлөө эерэг үзүүлдэг.
Нэгэнт хөх ургаж эхэлж байгаа үед цаашид хөхний хавдар, үүсгэвэрийг эрт оношлох үүднээс хөхний үзлэгийг өөрөө хийж сурах аргыг эзэмших хэрэгтэй боловч өсвөр насны охидын хувьд хөхний хавдар нь тун ховор байдаг.
Сарын тэмдэг ирэхээс 1-2 хоногийн өмнөх өдөр, сарын тэмдгийн үед хөх өвдөж болдог. Мөн хөх ургаж эхлэх үеэр хөх орчимд өвдөж болох тул хэн нэгэн санаандгүй цохих, цээжээ цохих зэргээс сэргийлэх хэрэгтэй.
Мөн хоёр хөх заавал ав адилхан байх албагүйг анхаараарай. Бага зэргийн том жижиг байх нь хэвийн. Хөх ургах үед зайлшгүй эмчийн үзлэг төдийлөн шаарддаггүй боловч дараах тохиолдолд сургуулийнхаа, өөрийн амьдардаг өрхийн эмчид, эсвэл ээж, эгч, багшдаа хандан асуудлыг хэлэлцээрэй.
Үүнд:
- Сарын тэмдэгтэй холбоогүйгээр хөх орчимд маш их эмзэглэл мэдрэгдэх,
- Хоёр хөхний хэлбэр хэмжээ илт өөрчлөгдөх, аль нэг хөхөнд нөгөөгөөс өөр хатуу зүйл тэмтрэгдэх,
- Хөх улайж, халуу оргиж, хавдах зэрэг юм.
Хамгийн гол нь хөхийг ургахад хэт бариу хувцас, цээживч, хөхний даруулга зүүж болохгүй. Зарим охид хөх ургах үед түүнээсээ ичин хүүхдүүдээс нуухын тулд бариу цээживч өмсөх, юмаар ороох зэрэг таагүй зүйлсийг хийдэг.
Хөх ургана гэдэг бол чи эмэгтэй хүн болох, цаашид насанд хүрээд ээж болох бэлтгэл явагдаж байна гэсэн үг юм. Энэ бол огтхон ч ичих зүйл биш гэдгийн ээжүүд охиддоо хэлж сургаарай.