Цаг үеийн мэдээ

            Монголчууд бидэнд өвөг дээдсээс минь уламжилж ирсэн гайхамшигт анагааж эмчлэх арга бий.  Энэ бидний биеэс ялгардаг өлөн ус буюу шээс юм.

Ингээд өлөн шээсэнд 5 том ач тус байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

            Жингээ илүүдэлтэй хүмүүс өлөнгөө ууж заншвал турна. Гэхдээ 14 хоног уугаад 7 хоног завсарлаад дахин 14 хоног ууна. Өлөнгөө ууснаар хоолны дуршил буурдаг бөгөөд өтгөн хаталт багасна. Харин бөөрний өвчлөлттэй хүмүүс ууж болохгүй гэдгийг анхаарна уу!

    Батга болон харшилд тустай

             Нүүрэн дээр батга, харшил гэх мэт зүйлс гарсан бол өлөнгөө хөвөнд шингээгээд арчвал арилна. Гэхдээ хэсэг хугацааны дараа нүүрээ угаагаад заавал тос түрхэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нүүр хуурайшина. Мөн 7 хоногт хоёроос дээш удаа л нүүрээ шавшихад тохиромжтой.  Тоог нь нэмбэл арьс түлэгдэх магадлалтай. Мөн арьсыг цайруулах үйлчилгээг давхар агуулдаг.

        Хоолойны өвчин арилгана

            Бидний хамгийн сайн мэдэх арга. Хоолой өвдсөн үед дөнгөж шээсэн бүлээн өлөнд алчуур дүрж норгоод хоолойгоо ороогоод хэсэг байлгана. Ингэснээр хоолойны өвчин нам дарагдана. Дараа нь хүзүүгээ цэвэр алчуураар арчаад тос түрхэнэ.

    Гэмтэл авсан бол

            Гар, хөл биеийн аль нэг хэсэгт гэмтэл авсан бол хавдаж томорсон үед шээстэй аллчуураар боогоод үзээрэй. Үр дүн нь дорхноо харагдана. Мөн дээрхтэй адил тос түрхэнэ.

 

 

Таны сурталчилгаа