Цаг үеийн мэдээ

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран  “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг зохион байгууллаа.

            Нийслэлийн архивын газар 1924 оноос хойш буюу нийслэл Улаанбаатар хот нэртэй болсноос хойш олон баримт бичиг цуглуулж хадгалжээ. Дээрх хурлын үеэр Архивын ерөнхий газар, үндэсний түүхийн музей, архивын ерөнхий газар хотын түүхэн хөгжлийн харуулсан баримтаа дэлгэсэн байлаа. Мөн нийслэлийн архивын газраас түүхийн баримтуудыг судлах судлаач нар дутмаг байгааг хэлж энэ чиглэлээр судалгаа хийх эрдэмтэн судлаачдад нийслэлийн архивын газар нээллтэй гэдгийг сануулсан юм.

Олон түүхч судлаач, эрдэмтэд чуулсан энэ хуралдаанаад сонирхолтой сэвдээр олон илтгэлүүд тавигдлаа. Өнөөдрийн нийслэл хотод тулгамдаж байгаа хүмүүсийн анхаарлын төвд байдаг сэдэв бол хотын хүн ам, барилга, байгууламжийн нягтаршил. Тэгвэл Доктор Профессор н.Чинбат хот төлөвлөлтийг Төв аймагтай холбож, нийслэлийн захын дүүргүүдийг хөгжүүлж шинэ бүсчлэл тогтооох нь зүйтэй гэв.

            Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан юм.

 

Таны сурталчилгаа