Кофенд хүнийг донтуулж болдог ид шидтэй ургамал байдаг. Нэг уусан хүнийг дахиад уумаар санагдуулдаг, донтуулдаг кофеин гэдэг ургамал байдаг байна. Кофеин мөн дотроо олон төрлийн бодис агуулдаг. Эдгээр бодисын дийлэнх нь хүний тархины судсыг өргөсгөж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, амьсгал, зүрхний үйл ажиллагааг цочроох нөлөөтэй байдаг аж. Харвардын их сургуулийн нэгэн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш кофены талаар маш том судалгаа хийсэн ч хүний биед муу гэдгийг нь тогтоож чадаагүй байна. Харин кофений хэмжээг нь тааруулж ууж байх ёстой гэсэн үр дүнд хүрч байжээ. Кофег өдөрт 2-3 аягаас илүүгүй өглөө, өдөр, үдээс хойш нэг уухад болно гэж үзжээ. Гэхдээ хүний биед хамгийн үр дүнтэй цаг нь өглөө гэж үзсэн байна.
- Кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гарчээ.
Цөс хөөлгөх үйлчилгээтэй
Өглөө кофе хэрэглэснээр цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг юм байна. Кофеиний найрлагад орсон ургамал нь хүний биед тустай орон төрлийн бодис агуулдаг байна. Мэдээж хэтрүүлж хэрэглэвэл хор болох аюултай гэдгийг санах хэрэгтэй. Өглөө кофе ууссанаар цөс хөөлгөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цөс чулуужилтаас сэргийлж болдог аж.
- Японы эрдэмтэд өглөө бүр кофе уух нь хорт хавдар тусахаас сэргийлнэ гэдгийг тогтоосон байна. Жишээ нь өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал нь кофе уудаггүй хүмүүсийнхээс 41 хувиар бага гарчээ.
Хавдрын эсрэг үйлчилгээтэй
Кофеины найрлага дахь клорген нь хавдар үүсэхээс сэргийлдэг ургамлын тоонд багтдаг байна. Өглөө өлөн байх үедээ уувал үр дүн илүү мэдрэгдэг байна. Хүний биеийн алдагдсан калогори нөхөх хүч кофеины ургамалд агуулагддаг байна.
Шээс хөөлгөх үйлчилгээтэй
Шинжлэх ухаан кофеин нь шээс хөөх үйлчилгээтэй болохыг нотолсон байдаг байна. Тиймээс өглөө кофе уусанаар шээс хөөлгөхөд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм байна. Мөн өглөө өлөн дээр кофе уувал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас биеийн ялгадас гадагшлуулах нөлөө үзүүлдэг аж. Гэхдээ өдөрт их хэмжээгээр кофе хэрэглэвэл шээс их хэмжээгээр хөөлгөснөөс болж кальцийн дутагдал оруулах магадлал өндөр байдаг гэнэ.
- Швед болон Дани улсын судлаачид өглөө кофе уух нь хүнийг эрч хүчтэй байлгахаас гадна ой санамжийг сайжруулдаг гэж үзжээ. Кофе байнга хэрэглэдэг 1049 хүн дээр 21 жилийн турш ажиглалт хийхэд өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс огт кофе уудаггүй хүмүүсээс мартамхай болох чанар нь 65 хувь бага байсан байна.
Хэн кофе хэрэглэж болохгүй вэ?
Нэг аяга кофе уугаад гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж тэдгээр хүмүүсийн бие махбод нь кофе хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байгаа хэрэг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зүрхний хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, дотор нь эвгүй мэдрэгдээд байх шинж тэмдэг гарч ирдэг байна. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй.
КОФЕТОЙ ТӨГС ЗОХИЦОХ ХҮНС
Амтат боов
Өглөөний цайндаа өтгөн кофег амтат боовтой хослуулан идэж болно. Эдгээр нь төгс зохицох бөгөөд хоорондоо уусаж, амтыг нь улам бүр гайхалтай болгодог аж.
Өрмөнцөр
Аманд ороод л гайхалтай мэдрэмж, амтыг бэлэглэх өрмөнцрийг ядарсан, сульдсан, залхуурсан үедээ кофетой хольж идэх нь таныг сэргээх гол түлхүүр болдог аж. Өрмөнцөр, кофе хоёр нь адилхан чихрийн өндөр агууламжтай тул таныг ямар ч нөхцөлд байдалд байсан сэргээж, эрч хүч бэлэглэнэ.
Шарсан талх
Элдэв янзын амтлагч, нэмэлт орцгүйгээр зүгээр л шарсан талхыг кофетой хольж идэх нь хамгийн ухаалаг, зөв зүйтэй сонголт байдаг. Энэ нь кофены хурц амтыг зөөлөн талхтай хослуулж, хоорондоо гайхалтай тохирдог байна.
Англи өглөөний цай
Англи өглөөний цайнд зайдас, хиам, өндөг, цай, жигнэмэг, шарсан талх зэрэг хоол хүнс багтдаг. Харин эдгээрийг та кофены хамт идэх нь хоолыг улам бүр амттай болгох болно.
Бялуу
Намрын сэрүүхэн үдэш цонхоор гадаах орчинг ширтэж, амтат бялууг, халуун кофетой идэх шиг жаргал гэж үгүй. Энэ нь яг диваажинд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх төдийгүй амар тайван, аз жаргалд бялхуулна. Та ч гэсэн яагаад энэ сайхан мэдрэмжийг мэдэрч болохгүй гэж?
Хөөсөн чихэр
Хөөсөн чихрийг кофетой хамт идвэл илүү сайхан амттай гэдгийг та мэдэх үү? Та уух гэж байгаа кофендоо хэдэн ширхэг хөөсөн чихэр хийгээд үзээрэй. Кофе гэлтгүй хөөсөн чихрийн амт ямар гоё болж хувирсныг та мэдрэх болно.
Цагираган боов
Бидний өдөр тутмын амьдралдаа идэж хэрэглэдэг цагиран боовыг цайнаас илүүтэй кофетой идэх нь тохиромжтой. Цагираган боовны тухайд чихрийн агууламж харьцангуй бага тул кофетой идэх нь гайхалтай амтыг бий болгодог.