Цаг үеийн мэдээ

            Бага насны хүүхдүүд хэдийчинээ нам унтаж чадна төдийчинээ биеийн өсөлт нь хурдацтай явж байдаг.  Гэтэл зарим хүүхэд шөнө унтаж байхдаа тачигнатал шүдээ хавирч тавгүйтээд байдаг.  Эцэг эхчүүд ийм хүүхдүүддээ ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй сандардаг нь нууц биш юм. Тэгвэл таны хүүхэд унтахдаа шүдээ хавирдаг бол ийм учиртай юм байна.

            Шүдээ хавирч унтдаг хүүхэд өдөр унтахдаа харьцангуй тайван байдаг. Харин шөнийн цагт шүдээ хэт их хавирч эхэлнэ. Учир нь хүний гэдсэн дахь шимэгч хорхой буюу цагаан, хялгасан хорхой шөнө идэвхждэг. Амгалан тайван унтаж байгаа хүүхэд цагаан хорхойны идэвхтэй хөдөлгөөнд тавгүйтсний нэг илрэл нь шүд хавирах үйл явц юм байна.

            Тиймээс хүүхэд тань шүдээ хавирч унтаад байвал цагаан хорхойны шинжилгээнд хамруулаад үзээрэй. Шинжилгээний хариу сөрөг гарч мэдэх юм. Тэгвэл өөр нэгэн анхаарах зүйл байна гэсэн үг. Айж сандран цочролд орсон юм уу, хэт ядарсан хүүхэд шүдээ хавирч унтах нь элбэг байдаг байна.

Гэхдээ үнэхээр бидний таамагласнаар цагаан хорхой илэрвэл яах вэ?

            Цагаан хорхойг эмчлэх хамгийн сайн арга бол сармис гэдгийг мэргэжилтнүүд нотолжээ. Харин сармисыг хэрхэн хэрэглэх зааврыг танд хүргэе.

Арван хумс сармисыг буцалсан хөөрүүлсэн сүүтэй хамт хүүхэддээ уулгана. Мөн сармисыг өглөөгүүр дангаар нь идүүлж болно.

            Хоёр хоолны халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээр нь идүүлээд дараа нь туулгах эм уулгаарай. Цагаан хорхой бүгд гадагшлах  болно. Үүний дараа Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүлээрэй. Ердөө энэ хоёр аргыг хэрэглэхэд л хүүхэд тань цагаан хорхойноос ангижирч, тайван амарч чадах нь байна.

Таны сурталчилгаа