Цаг үеийн мэдээ

            Бүсгүй хүн бүрийн дотоодод нуугдах хүсэл бол эрүүл, эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй харагдах билээ.  Гэхдээ дийлэнх бүсгүйчүүд гоё сайхан харагдахад тусгайлсан нууц жор бий гэж боддог.  Тэгвэл энд ямар ч жор үгүй бөгөөд бүсгүй та өөрт тохирох хүнсийг олж хүртэж чадсанаар эрүүл гоо үзэсгэлэнтэй харагдах болно.  Ингээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай  хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулж байна.

            Нимбэгний шүүс: – Бодисын солилцоог сайжруулан, жин хасах процессыг хурдасгана. Нас ахихын хэрээр бүдүүн гэдэс дэх хүчлийн хэмжээ буурдаг тул нимбэгний шүүс уувал хүчлийн хэмжээг нэмэгдүүлэхэд тустай. Эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь бүдүүн гэдэсний хүчлийн хэмжээ багассанаас үүдсэн ходоод гэдэсний үрэвсэлтэй болдог нь судалгаагаар тогтоогджээ. Нэг бүтэн нимбэгт ердөө 12 калори агуулдаг. Иймээс нимбэг идэх нь таргалалт үүсэхэд нөлөөлөх бус, харин жин хасахад тусалдаг. Мөн нимбэг хүний биеийн C витамины хэрэгцээний гуравны нэгийг хангадаг аж. Нимбэг гэх мэтийн цитрусын төрлийн жимснүүд биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй байдаг тул үрэвсэл намдаах, хавдраас хамгаалах нэг арга болдог.

            Бөөрөлзгөний цай – Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаана. Бөөрөлзгөний навчны цай нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй эрдэс бодисоос гадна A, C, E витаминуудаар баялаг байдаг. Бөөрөлзгөнөд агуулагдах олон төрлийн витаминууд нь гормоны тэнцвэрт байдлыг хадгалах, үтрээний ханыг чангалахад тустай байдаг. Хэрэв та бөөрөлзгөний цай уух гэж байгаа бол бөөрөлзгөнө жимс нэмбэл илүү амттай болох боломжтой.

            Мака үндэс – Цэвэршилтийн шинж тэмдгийг багасгадаг. Перугийн хүн орхоодой хэмээн нэрлэгддэг Мака нь броколли, цэцэгт байцаа, ногоон байцаа, буржгар байцаа зэрэгтэй төстэй үйлчилгээтэй, бөгөөд эрүүл мэндэд нэн тустай хүнсний бүтээгдэхүүн юм. Макагийн хамгийн чухал хэсэг нь үндэс нь бөгөөд төрөл бүрийн өнгөтэй, нунтаг хэлбэрээр байдаг. Макаг хэрэглэхэд бие халуу оргих, сэтгэл санаа тогтворгүй болох, нойргүйдэх зэрэг цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бууруулж, үр тогтох, сэтгэл санааг сэргээж, гормон тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мака үндсийг смүүти, овьёос, жигнэсэн бүтээгдэхүүн зэрэгтэй хольж идэж болно.

            Брокколи – Үрчлээний эсрэг үйлчилгээтэй. Брокколи нь А витаминаар баялаг тул коллагены агууламж ихтэй. Харин коллаген нь арьсны нөхөн төлжилтийг түргэсгэж, гялалзсан, толигор болгоход тусалдаг байна. Өдөрт нэг аяга брокколи идэхэд л хангалттай хэмжээний коллагенаа авч чадна гэсэн үг.

            Турмерик– Халдварын эсрэг үйлчилгээтэй. Турмерикийг “Халуун Ногооны Хатан Хаан” гэж нэрлэдэг. Хүмүүст үнэхээр их ач тустай хэрэглэгдэж ирсэн учраас хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, цагаан гааны бүлэгт багтах ургамал юм. Турмерик буюу куркума нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэхээс гадна антиоксидантаар баялаг тул биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулдаг. Турмэрик төмөр, манган, калийн агууламж өндөртэй, витамин В6 болон илчлэгийн үндсэн үүсвэр болдог. Мөөгөнцөр, бактери, вирусийн эсрэг ч үйлчилгээтэй бөгөөд мөөгөнцрийг ч эмчлэх чадвартай гэнэ.

            Самар – Үс ургалтыг дэмжинэ. Самар нь уураг, ислэгээр баялаг бөгөөд бүхэл үрийн хүнс гэгддэг. Энэхүү самрыг хүнсэнд хэрэглэхдээ салатанд, эсвэл будаатай хольж иддэг. Уургаар баялаг тул хуйх бэхжүүлэх, цаашлаад үсэнд чийгшил өгч, бохирдох, гэмтэхээс хамгаалж, үсний ургалтыг дэмжинэ.

            Омега 3 – Зүрх судасны өвчний эсрдэлийг бууруулна. Омега 3-аар баялаг хүнс хэрэглэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Салмон, туна, хулд, сардина зэрэг далайн бүтээгдэхүүнүүд омега 3-аар баялаг байдаг. Омега 3-аар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд нь ургийн өсөлтийг дэмжих, зүрхний өвчинг бууруулах зэргээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай. Мөн омега 3-ыг сүү, тараг, шар буурцагны ундаа зэргээс авч болдог.

Таны сурталчилгаа