Тэгвэл Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооноос хамтран “Эрүүл амьдралын төлөө-2019” сэдэвт нийгмийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд Нэгдүгээр эмнэлэг арваннэгдүгээр сарын 2-нд иргэдийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, хэрхэн эрүүл амьдрах, зөв хооллох талаарх сургалтад хамруулахаар болжээ.
Тэрчлэн тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр, элэг, зүрх, цусны багийн доктор, профессор эмч нар энэ үеэр үзлэг хийхээр болсон байна. Эмч нарын үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгөхөөс гадна хэвлийн эхо оношлогоо хийгдэх гэнэ. Уг үзлэгт хамрагдахаар ирэгсэд иргэний үнэмлэх болон сүүлийн 1 сарын хугацаанд хийлгэсэн шинжилгээний хариугаа авч ирэх юм байна. Үнэ төлбөргүй үзлэг Улсын клиникийн төв эмнэлгийн дөрвөн давхрын хурлын танхимд өглөө маргааш буюу арваннэгдүгээр сарын хоёрны 08.30 цагаас оройн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.