Эрүүл, эрсдэлгүй амьдрахын тулд маш сониуч байж, ихийг уншиж судалж байх ёстой юм. Учир нь энэ гараг ертөнц дээр идэж болохоос гадна ам ч хүргэж болохгүй зүйлс асар олон байдаг аж. Эдгээр зүйлсийн нэг нь абрикос жимсний ясны үр юм. Монголчууд бид абрикос жимсийг хатаасан хэлбэрээр нь маш их хэрэглэдэг бөгөөд уг жимс хүний биед олон талаар сайн нөлөөг үзүүлдэг байна. Гэхдээ бидний зарим нь уг жимсний ясыг хагалж үрийг нь идэж байгаа харагддаг.
Гэтэл абрикосны үрийн чөмөгт амигдалин хэмээх нэгдэл байдаг аж. Уг нэгдэл яг цианадын хортой адил үйлчилгээтэй бөгөөд өндөр доозоор хүртсэн тохиолдолд хэдхэн минутын дотор үхэлд хүргэдэг гэнэ. Энэ нэгдэлийн хор толгой хүчтэй өвдөх, дотор муухайрч огиулахаас гадна цусан дахь хүчилтөрөгийн агууламжийг эрс бууруулдаг тул захын мэдрэлүүд мэдээ алдаж таталт өгч ухаан алдаж, улмаар үхэлд хүргэдэг байна. Нэг дор 30 үр чөмөг идвэл үхэх эрсдэлтэй. 10 -15 ширхэг нь хордлого өгдөг байна.