Цаг үеийн мэдээ

Хүн аав ээжийнхээ алдаа оноог давтахгүй шүү гэж их хичээдэг ч энэ нь тэдний амьдралд ч мөн адил давтагдаж байгаа юм шиг санагдах үед маш хэцүү санагддаг. Тухайлбал, “би архи уудаг хүн, уур уцаартай гар хүрдэг хүнтэй л суухгүй шүү” гэж бодсон хэрнээ л тийм хүнтэй суусан байдаг. “Би аав ээж шигээ хүүхдээ л зандчиж загнаж элдэв үгээр хэлэхгүй юм шүү” гэсэн ч өөрийгөө барьж дийлэхгүй энэ зан авир таниас гарах үед үнэхээр хүнд санагддаг. Мэдээд байгаа хэрнээ л өөрийгөө барьж дийлэхгүй юм... 

Та хэзээ нэгэн цагт энэ зүйлийг мэдэрч байсан уу? Тийм ээ, хэдий хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч үнэндээ бид өөрсдийнхөө аав ээжээс тэс ондоо хүн байх боломжгүй юм. Энэ нь бидний үл ухамсарлахуйтай холбоотойгоос гадна бид ямар харилцаанд өссөн тэр харилцаанд ээнэгшин дассан байдаг тул нөхөр юм уу эхнэрээ сонгохдоо аав ээжийнхээ аль нэгэнтэй адил төстэй хүнд татагдан тэднийг ханиараа сонгодог. Аав ээжийнхээ дургүй зан чанарыг ханиасаа харах үед бид маш ихээр дургүйцэж асуудлыг хань нь үүсгээд байна гэж ташаа ойлгодог.  Гэтэл энэ мэдрэмж өмнө нь үүссэн мэдрэмж сэдэрч байгааг анзаарч мэддэггүй. Өнгөрсөнд болсон зүйл одоод давтагдаж байдаг ба яг л нэг зүйлийг л амсаад байгаа юм шиг танд санагдаж байсан уу? Хэрвээ өмнөх харилцааны асуудлыг шийдээгүй бол одооны харилцааны асуудал шийдэгдэнэ гэж байдаггүй юм. 

Сэтгэл засал бидний үл ухамсаргүйд хүрч өөрийгөө илүү таньж мэдэх, юунаас болоод нэг л зүйл амьдралд маань давтагдаад байгааг олж харахад тусалдаг. Та сэтгэлийн амар амгаланг гаднаас хайхаас илүү дотроосоо хайж үүнийг олж чадна! 

 

Клиник Сэтгэл зүйч Т. Хонгорзул

 

 

Таны сурталчилгаа