Нийслэлийн Засаг даргаас бүх дүүргүүдэд айл өрхүүдийн пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгах, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 03-ны өдөр хүртэл айл өрхүүдэд биечлэн хүргэх үүрэг өгсний дагуу СХД-ийн албан хаагчид ажиллалаа.
Ажлын явц арванэгдүгээр сарын 02-ны байдлаар 72.1 хувьтай байсан өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн тарааж дуусчээ. Дүүргийн Тамгын газарт 24 цагийн штаб ажиллаж холбогдох мэдээллийг авч байгаа юм.
СХД-ийн хэмжээнд сайжруулсан түлш худалдаалах 123 цэг байгаа ч иргэд цэгийн тоог нэмэгдүүлэхийг хүссэний дагуу дахин 28 цэг байгуулах шаардлагатай юм байна. Дүүргийн хэмжээнд 58 цэгт сайжруулсан түлшний савалгаа хийгдэж байгаа бөгөөд түлш савлаж байгаа иргэдэд жин, маск, бээлийгээр хангаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхаарууллаа.