Цаг үеийн мэдээ

                 Улаанбаатар-Дархан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны зам барилгын улирал эхлэх хүртэл түр хугацаагаар үндсэн замаар нээж байгаа юм.
Хуучин замын хучилтыг хуулж, шинээр хучилт хийгээгүй хэсэгт шороон далангаар зорчиж байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх.
                 Авто замын шинээр хийгдэж байгаа хэсэг нь өмнөх замаасаа илүү өндөр, өргөн далантай хучилтгүй байгаа мөн даваануудын хучилтгүй байгаа хэсэгт цас орсон үед хальтиргаа гулгаа үүсэх тул хурдаа тохируулахыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа