Өчигдөр орой барилга дээр сэнсэрцэн амьтан сууж байлаа. Ядаж байхад 800 м/кв явган замын хавтан гэдэг зүйл ерөөсөө олдохгүй 10 утас руу залгаад бүтэлгүй, байгаа ганц нь 3 дахин үнээ нэмж дамлаад авуул ав хүмүүс оочерлож байна гэж бааварлаад ...
Арга ядаад фээсбүүкт пост бичлээ. Нэг утаснаас залгав, хавтан байна тал үнээр нь ав гэлээ. 25000 төгрөг гээд нисээд байсан хавтанг 6750 төгрөгөөр ав гэж байна. Шууд өглөө уулзий гээд өнөөдөр өглөө талбай дээр уулзав. Сайхан танилцаж кофе чанаж уулаа. Хэлсэн нэг үг нь санаанд тод үлдэв
"Манайх тийм айхтар том компани биш лдээ, ийм юман дээр туслачих байтал том гарууд нь дамлаад байна гэхээр нь бүр шар хөдлөөд, бүр үнэгүй өгч тусалж чадахгүй байгаад уучлаарай" ... Бүүр юу гэсэн үг вэ, хичнээн их мөнгө хэмнэж байна гэж бодно. Залуус нэгнээ дэмжиж байна, хамтдаа хүүхдийн төлөө хувь нэмрээ оруулж байна. Цаашид ч сайхан зүйл хамт хийхээр болов. Жилдээ чимээгүйхэн 1-2 ядарсан айлын гадна талбай замыг засаж янзалж өгчихөөд явж байдаг гэнэ.
Ийм даруухан мундаг залуус олон байгаа. Тэд бол жинхэнэ баатрууд юм. Сэмбийнээ 800 м.кв сайхан хавтан дэвсэнэ. Маргааш өглөө 08 цагаас 4 шалаанз очно, караантай маяти тосно Би бүр бараг өөр нэг хэл сураад байх шиг санагдаад сүүлийн үед. Баярлалаа Нэргүй Батсайхан, ид шидтэй ах болсонд баяр хүргэе !